КОВИД-19 | Ахмад дайчин 101 насны төрсөн өдрөөрөө коронавирусийг ялжээ

КОВИД-19 | Ахмад дайчин 101 насны төрсөн өдрөөрөө коронавирусийг ялжээ

АНУ-ын Миннесота мужийн Миннеаполис хотын Эрүүл мэндийн нэгдсэн төвд хэвтэн эмчлүүлж байсан 101 настай ахмад дайчин Самуел Нилва коронавирусийг ялсан байна.

Тэрбээр эмнэлгээс гарсан даруйдаа гэр бүлийнхнийхээ хүрээнд төрсөн өдрийн баяраа цомхон хүрээнд тэмдэглэжээ.

Самуел Нилва өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр коронавирусээр халдварласан нь тогтоогдож эмнэлэгт хэвтсэн юм.

Хэдийгээр хэвтэн эмчлүүлж байх явцад биеийн байдал нь нэг удаа хүндэрсэн ч аажмаар тогтмолжиж улмаар эдгэрсэн байна.

Миннеаполис хотын Эрүүл мэндийн нэгдсэн төв түүний цусны дээжийг авч нарийвчилсан судалгаа хийхээр болжээ.

Эх сурвалж: Minneapolis Star Tribune

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.