Н.Номтойбаяр Хан-Уул дүүрэгт бие дааж нэр дэвшихээ зарлалаа

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр бие дааж нэр дэвшихээр болж Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлээд байгаа билээ.
Тэгвэл тэрбээр өчигдөр /2020.05.04/ Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ мэдэгдлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өчигдөр сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн бэлтгэн хүргэдэг "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцсон юм. Энэ үеэр Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ гэдгээ зарлалаа.
Тэрбээр "Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулахын тулд Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Энэ хүн Монголын төрд хэрэггүй. Улс төрийн цагдаа, улс төрийн хуулийн байгууллагыг бий болгож байна" хэмээн ярьсан юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.