Д.Трамп коронавирусийг хамгийн аймшигт халдлага хэмээн тодорхойлжээ

Д.Трамп коронавирусийг хамгийн аймшигт халдлага хэмээн тодорхойлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний цар тахлыг АНУ-ын түүхэн дэх “хамгийн аймшигт халдлага” хэмээн тодорхойлоод, БНХАУ-ыг дахин шүүмжилжээ.

“Бид түүхэнд байгаагүй аймшигт халдлагыг туулж өнгөрүүллээ. Энэ халдлага Сувдан эрэг, есдүгээр сарын 11-ний халдлагаас илүү их хохирол учрууллаа” гэж Д.Трамп мэдэгджээ. Мөн тэрбээр, БНХАУ цар тахлыг зогсоох боломжтой байсан боловч ийм зүйл хийгээгүй гэж хэлсэн байна.

“Манай засаг захиргаа халдварын тархалтыг эрт зохицуулж чадаагүй БНХАУ-ын эсрэг арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөж байна” гэж АНУ-ын Ерөнхийлөгч нэмж хэлжээ. Халдвар авсан, нас барсан хүний тоон үзүүлэлтээрээр дэлхийд нэгдүгээрт бичигдэж буй АНУ-д халдварын 1.2 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 72 мянга гаруй хүн нас баржээ.

Японы арми 1941 онд Хавай муж улс дахь тэнгисийн цэргийн баазыг бөмбөгдсөний улмаас 2400 гаруй хүн амь үрэгдэж, Дэлхийн II дайны эхлэл тавигдсан бол 2011 онд Нью-Йорк хот дахь Дэлхийн худалдааны төвд болсон халдлагын үеэр 3000 орчим хүн амь үрэгдсэн билээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.