Иран үндэсний мөнгөн тэмдэгтээ Риалаа түмэн гэж өөрчиллөө

Иран улсын төв банк мөнгөн тэмдэгтийнхээ нэрийг өөрчилж, нэрлэсэн үнийг шинэчилж байгаагаа мэдэгдлээ. Ираны парламентын өчигдөр батлан хуулийн дагуу үндэсний мөнгөн тэмдэгт риалыг Түмэн гэж шинээр нэрлэж, риалын дөрвөн тэнийг хасаж, 10 мянган риалтай тэнцэх нэгжийг нэг Түмэн гэж нэрлэдэг тогтолцоонд шилжиж байна.
Ираны мөнгөн тэмдэгт риал ханш унахад дөрвөн хүчин зүйл нөлөөлсөн юм байна. Тухайлбал тус улсад 1979 онд Исламын хувьсгал ялж, шашны засаг захиргаа төрийн эрх мэдлийг авснаас хойш тус улсын үндэсний мөнгөн тэмдэгт риалын ханш тасралтгүй суларч иржээ. Үүний дараа 1989 онд дууссан Иран Иракийн дайн, хатуу чиг шугам баримтлагч Махмуд Ахмадинежад төр барьснаас хойш, мөн АНУ-ын засаг захиргаанаас эдийн засагт нь тогтоосон хориг арга хэмжээнээс үүдэн Ираны риалын ханш огцом унасан байна.
Өнөөдрийн ханшаар 42,050 риалаар нэг америк доллар худалдаж авах юм байна. Өнөөдөр Ираны эдийн засаг хүнд байдалд байгаа учраас Ираны эрх баригчид эдийн засгаа аврахын тулд мөнгөн тэмдэгтээ өөрчлөх сонголт хийлээ гэж ажиглагчид харж байна. Шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд бүрэн нэвтрэхэд хоёр жилийн хугацаа шаардагдана, энэ хугацаанд шинэ мөнгөн дэвсгэрт Түмэн болон хуучин дэвсгэрт риалын аль алиныг хэрэглэж болох юм байна. Ираны хууль тогтоох байгууллага мөнгөн тэмдэгтийнхээ нэрлэсэн үнийг шинэчлэх, нэрийг өөрчлөх асуудлыг сүүлийн 16 жил хэлэлцсэн юм байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.