БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Н.Эрдэнэтуяа гэж хэн бэ?

БНСУ-д суух Элчин сайдаар томилогдсон Н.Эрдэнэтуяа гэж хэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Намсрайн Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилсон. Тус улсад суух Элчин сайдаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг томилсон ч БНСУ-ын тал хүлээж аваагүй юм. Нэлээд хугацаанд эзэнгүй байсан дээрх суудалд Н.Эрдэнэтуяаг томиллоо.

Н.Эрдэнэтуяа нь 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, ХУИС-ийг төгссөн. Хэл судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй. Шадар дипломат цолтой. Солонгос, англи, орос хэлний мэдлэгтэй.

Тэрбээр төрийн албанд 26 жил ажилласнаас 23 жилийг дипломат албанд өнгөрүүлсэн бөгөөд туршлагатай албан хаагч юм.

  • 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль.
  • 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой.
  • 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн
  • 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ.

2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.