Японы зарим мужид онцгой байдлыг эрт цуцалж магадгүй

Японы зарим мужид онцгой байдлыг эрт цуцалж магадгүй

Японд коронавирусний халдварын тархалтын улмаас тогтоосон онцгой байдлын дэглэмийг зарим мужид тавдугаар сарын 14-нөөс цуцалж магадгүй гэж тус улсын Эдийн засгийн асуудал хариуцсан сайд Нишимүра Ясүтоши мэдээлжээ.

Н.Ясүтошигийн мэдээлснээр, энэ долоо хоногийн лхагва гарагт 34 мужид халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд тэдгээрийн 17-д сүүлийн долоон хоногийн турш халдвар илрээгүй ажээ. Засгийн газар эдгээр мужид тогтоосон онцгой байдлыг энэ сарын 14-нөөс цуцалж магадгүй тэрбээр хэлсэн байна.  

Засгийн газар мэргэжилтнүүдийн ажлын хэсэгтэй зөвлөлдсөний дараа энэхүү шийдвэрийг гаргах бөгөөд онцгой байдлыг цуцлах эсэхийг шийдвэрлэхдээ халдвар авсан хүний тоо, эмнэлгийн тусламж үзүүлэх бололцоо зэргийг мөн харгалзан үзэх ажээ. Японд дөрөвдүгээр сарын 16-наас орон даяар тогтоосон онцгой байдал энэ долоо хоногийн лхагва гарагт дуусах байсан боловч энэ сарын 31 хүртэл сунгасан билээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.