АНУ, ОХУ-ын төрийн тэргүүн нар утсаар ярилаа

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын ерөнхийлөгч Донаньд Трамп нар утсаар ярилцсан байна. Удирдагчид фашизмыг ялсны 75 жилийн ойн баярын мэндийн харилцан бие биендээ дэвшүүлжээ.
Удирдагчид ийнхүү утсаар холбогдох үеэр “хэрэв АНУ, ОХУ-ын талууд дэлхийн Хоёрдугаар дайны үеийнх шигээ хамтран ажиллаж, нөхөрлөвөл хоёр улсын харилцаа улам өргөжиж, бэхжих боломжтой гэдгийг ерөнхийлөгч Путин онцолсон байна. Цагаан ордны тэргүүний зүгээс Орос улс дахь коронавирусний эсрэг тэмцэлд АНУ тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг илэрхийлжээ. Тэрээр АНУ иргэдээ коронавирусний аюулаас хамгаалахын төлөө ихээхэн хүчин зүтгэл гарган ажиллаж байгаагаас гадна тусламж хэрэгтэй байгаа гадаадын аль ч оронд гараа сунган туслахад бэлэн байна гэдгийг онцолжээ.
2020 он гарснаас хойш Цагаан ордон болон Кремлийн тэргүүнүүд 6 дахь удаагаа утсаар ярилцаж байгаа нь энэ юм. Зарим тохиолдолд Орос, Америкийн удирдагчдын энэхүү утсаар хийдэг ярианд бусад орны төр засгийн тэргүүнүүд ч оролцож байсан удаатай юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.