ХӨСҮТ: Дахин нэг өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарлаа

ХӨСҮТ: Дахин нэг өвчтөн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр 11:00 цагаас мэдээлэл хийдэг. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “Өчигдөр 80 хүнд шинжилгээ хийхэд короновирус илрээгүй. "Алтанбулаг" боомтоор нэвтэрсэн 21 жолоочид шинжилгээ хийсэн. Короновирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн ажииглалт тандалт эмчилгээнд байна” гэв.

Монгол Улсад короновирусний батлагдсан тохиолдол 42 хүн байгаагийн 15 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ. Одоо 27 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Тэдний биеийн байдал хэвийн. Удахгүй хоёр хүн эмнэлгээс гарах гэнэ. 

Өчигдөр Зоонозийн үндэсний төвөөс Гуанжоу-УБ, Бээжин-УБ чиглэлийн хоёр онгоцонд нийт таван тонн ачааг ариутгалд оруулжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.