АНУ-ын дэд ерөнхийлөгч өөрийгөө тусгаарласан гэх мэдээллийг төлөөлөгч нь няцаав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс туслах нь "ковид-19"-ийн халдвар авсантай холбогдуулж өөрийгөө тусгаарлалаа гэж өнөөдөр өглөө Блумберг, Ройтерс зэрэг хэвлэлүүд мэдээлсэн. Гэвч дэд ерөнхийлөгч Пенс өөрийгөө тусгаарлаагүй, эмч нарын зөвлөмжийг дагаж мөрдөж байгаа, даваа гарагт цагаан ордонд ажилдаа очно гэж түүний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна.
Мөн тэрээр өдөр бүр "Ковид-19"-ийн шинжилгээ өгч, хариу нь халдваргүй гарч байгааг ч төлөөлөгч нь мэдэгджээ. Энэ сарын 8-нд АНУ-ын дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч "Ковид-19"-ийн халдвар авсан нь тогтоогдсоны дараа түүнийг өөрийгөө тусгаарласан гэж хэвлэлүүд мэдээлсэн. Үүнээс өмнө цар тахалтай тэмцэх ажлын хэсгийн гурван ч гишүүн өөрийгөө тусгаарласан юм байна. Уг ажлын хэсгийг дэд ерөнхийлөгч Пенс ахалж байгаагын зэрэгцээ цагаан ордон өөрөө мужийн захирагч нараа хөл хориогоо сулруулж, бизнесийн үйл ажиллагаагаа нээхийг уриалж байгаа ийм үед дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч халдвар авсан нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.