"Тогтвортой амьжиргаа" төслийг 12 сая ам.доллароор үргэлжлүүлнэ

"Тогтвортой амьжиргаа" төслийг 12 сая ам.доллароор үргэлжлүүлнэ

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж дэмжлээ. Төслийн хүрээнд "Тогтвортой амьжиргаа 3” төслийн нэмэлт санхүүжилтийг шийдэх юм.

Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацитай хамтран 2002 оноос хойш "Тогтвортой амьжиргаа 1, 2” төслийн хүрээнд орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээний чанарыг сайжруулахад нийт 65.7 сая ам.долларын төсөл хэрэгжүүлсэн. Үүний үргэлжлэл болох “Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд  Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааны журам, холбогдох хууль, эрх зүйн өөрчлөлтүүдийг сайжруулан боловсруулж, батлуулж, мөрдүүлэх, орон нутгийн иргэдийн идэвхтэй оролцоотойгоор Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг үр дүнтэй удирдан зохион байгуулахад аймаг, сумын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, төслийн хүрээнд хийгдэж буй жилийн гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр сумдад гүйцэтгэлд суурилсан урамшууллыг нэмж санхүүжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллаж байна.

Төслийн үр дүнд Орон нутгийн хөгжлийн сангийн удирдлага, зохион байгуулалт сайжирч байгаа ба төслийг дэмжсэнээр орон нутгийн хөгжлийг дэмжих, төсвийн төвлөрлийг сааруулах, уул уурхайн орлогоос ашиг хүртэх, Монгол орны бүс нутгийн хөгжлийг тогтворжуулахад үр дүнтэй тул "Тогтвортой амьжиргаа-3” төслийн хөгжлийн нөлөөллийг цаашид тогтвортой байлгахад дэмжих зорилгоор Дэлхийн банкнаас төслийг одоогийн дуусах огноо болох 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн хоёр жилээр сунгаж, нэмэлт 12 сая ам.доллар санхүүжилтийг олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Зээлийн санхүүжилтийг Олон улсын хөгжпийн ассоциациас олгох бөгөөд зээлийн хүү 1.25 хувь байх ба зээлийг эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө.

Дээрх хуулийн төслийг дэмжье гэсэн томъёоллор санал хураахад гишүүд дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нэгдсэн эмнэлэгт Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр эд хэрэглэл нийлүүлэв 2020-05-12

20 гаруй жил мал маллахдаа техник ашиглаж үзээгүй 2020-05-12

ПРОКУРОР: УИХ-ын нэр бүхий гишүүдэд ХЭРГИЙН МЭДЭЭЛЭЛ өглөө 2020-05-12

Хил хамгаалах ерөнхий газраас МЭДЭГДЭЛ гаргав 2020-05-12

АТГ: 1.3 тэрбум төгрөгийг буруутай албан тушаалтнаас гаргуулах шаардлагатай 2020-05-12

"Тогтвортой амьжиргаа" төслийг 12 сая ам.доллароор үргэлжлүүлнэ 2020-05-12

ОХУ элсэлтийн шалгалтаа ирэх сард зохион байгуулна 2020-05-12

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Гүйцэтгэх захиралтай утсаар ярилаа 2020-05-12

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв 2020-05-12

"Монгол Базальт", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв 2020-05-12

УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ 2020-05-12