Гадаадад байгаа монголчуудад зориулсан АППЛИКЕЙШН нэвтрүүллээ

Гадаадад байгаа монголчуудад зориулсан АППЛИКЕЙШН нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам болон Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар  хамтран  “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж эхлээд байгаа билээ.
Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшн болгон хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.  Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой ажээ.
Хилийн чанадад түр гацсан, тухайн амьдарч буй улс орноосоо эрүүл мэндийн тусламж, зөвлөгөө мэдээлэл авах боломжгүй байгаа болон хэлний бэрхшээл тулгараад буй иргэд маань  цар тахалтай холбоотой мэдээ мэдээллээс хоцрохгүй байх, баталгаагүй эх сурвалжаас найдваргүй мэдээлэл авахаас сэргийлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм байна.
Мөн энэхүү аппликэйшний утсандаа татаж суулгаснаар та коронавирусийн шинж тэмдгүүдийг тодорхойлох ДЭМБ-аас баталгаажсан асуумжийг бөглөж,  өөртөө болон өрөөл бусдад анхан шатны онош тавих боломжтой ба эдгээр мэдээлэл нь хувийн нууцлалыг хангах үүднээс ямар ч дата санд хадгалагдахгүй юм байна.
Wi-Fi болон мобайл датагаар ажилладаг, утсаар ярих, чат бичих боломжтой, мэдээллийн өндөр нууцлалтай “Shuurkhai 119” мобайл аппликэйшнийг CallPro компани нийгмийн хариуцлагын хүрээнд үнэ төлбөргүй хийж хөгжүүлжээ.

Та өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө зөвхөн баталгаатай эх сурвалжаас, үнэн зөв мэдээллийг хугацаа алдалгүй хүлээн авахын тулд  “Shuurkhai 119” аппликэйшнээ заавал татаж суулгаарай.
SHUURKHAI 119 APP ТАТАХ ХОЛБООС:
Android - https://play.google.com/store/apps/details?id=mn.callpro.shuurkhai
iOS - https://apps.apple.com/mn/app/shuurkhai-119/id1510331370

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ОХУ элсэлтийн шалгалтаа ирэх сард зохион байгуулна 2020-05-12

Гадаад харилцааны сайд НҮБ-ын Гүйцэтгэх захиралтай утсаар ярилаа 2020-05-12

МСНЭ-ийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөв 2020-05-12

"Монгол Базальт", "Талх чихэр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв 2020-05-12

УИХ-ын Тамгын газар хуулиар хүлээсэн чиг үүргээ бүрэн хангалттай хэрэгжүүлж байна гэж дүгнэлээ 2020-05-12

Гадаадад байгаа монголчуудад зориулсан АППЛИКЕЙШН нэвтрүүллээ 2020-05-12

Б.Баатархүү: Хууль бус жагсаал цуглаан зохион байгуулсан асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байна 2020-05-12

Нөхөртэйгөө муудалцсан эмэгтэй машинаас үсэрч, амиа алджээ 2020-05-12

ЦАГ АГААР: Өдөртөө 21-23 хэм дулаан байна 2020-05-13

ДОРНЫН ЗУРХАЙ: Өдрийн сайн цаг нь бар, луу, могой,, бич, тахиа, гахай болой. 2020-05-13

ӨРНИЙН ЗУРХАЙ: Үхрийнхэнд олон боломж байна 2020-05-13