Төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ

Төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ
ТҮЦ машинаас авдаг бүх төрлийн лавлагааг иргэд гар утас, компьютерээс хэвлэн авах боломжтой боллоо.
Тодруулбал, төрийн үйлчилгээг цахимжуулах төсөл "Ухаалаг Баянхонгор" хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагын мэдээлэл солилцооны ХУР систем /түц машинаас гардаг бүх лавлагаа/, иргэн танилт нэвтрэлтийн ДАН системийн үйлчилгээг иргэд гар утаснаас болон компьютерээс хэвлэж авах боломжтой болж байгаа юм. Тус хэвлэн авсан бланк нь улсын хэмжээнд хаана ч хүчин төгөлдөр ашиглагдах юм байна.
Уг ажлыг Баянхонгор аймгийн хүрээнд нэвтрүүлэх сургалт мэдээллийг Засгийн газар, Мэдээлэл шуудан харилцаа, холбоо технологийн газраас сумдын Тамгын газрын үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хийжээ. Энэ үеэр бүх суманд тус бүр таван сая төгрөгийн үнэ бүхий /нийт 100 сая/ операторуудын ашиглах тоног төхөөрөмжүүдийг гардуулсан байна.
Иргэн гар утас, компьютерээс тус лавлагааг авч чадаагүй үедээ сумынхаа үйлчилгээний нэгдсэн төвийн операторуудад хандан хурууны хээгээ уншуулаад хүссэн 54 төрлийн лавлагаа /цаашдаа 185 хүртэл/ авч болох аж. Ингэснээр төрийн үйлчилгээ үндсэндээ цахим руу шилжиж цаг хугацаа, зардал хэмнэх олон давуу тал үүсч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарыг МАН-ын Бага хуралд оролцохгүй байх үүрэг өглөө 2020-05-14

Оюуны өмчийн газраас 101 бүтээлд патент олгожээ 2020-05-14

Салхитын мөнгөний ордын хэргээр ШҮҮГЧ нар мэдүүлэг өгч байна 2020-05-14

Хар жагсаалт-д оруулсан ч санхүү, эдийн засгийн хориг арга хэмжээ авахгүй гэв. 2020-05-14

Орон нутгийн замд автобус осолдож, хоёр хүн нас барлаа 2020-05-14

Төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдлээ 2020-05-14

Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 23 мянган тонн нүүрс нөөцлөөд байна 2020-05-14

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн илрүүлэлт нэмэгдлээ 2020-05-14

Аймгийн хэмжээнд үүлдэр омгийн малд үзлэг ангилалт хийх ажил эхэллээ 2020-05-14

Улсын Онцгой Комиссын дарга зүүн гурван аймгийн Засаг дарга нарт үүрэг өгөв 2020-05-14

Бургастай боомтыг нээж, төмрийн хүдрийн ачаа тээвэрлэлтийг эхлүүллээ 2020-05-14