З.Нарантуяа: Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байна

З.Нарантуяа: Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байна

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ тодруулахаар АН-ын Үндэсний бодлогын хорооны ээлжит 15 дугаар хуралдаан цахимаар хуралдаж байна. Цахим хуралдаанд нийт 400 гаруй гишүүн оролцож нэр дэвшигчдээ тодруулах юм. Тус намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөхөөр болжээ. 

Хуралдаанаас өмнө УИХ-ын гишүүн З.Нарантуяагийн байр суурийг сонирхсон юм.

Тэрбээр "Дүрэм журамд тохирсон шалгуур шаардлагынхаа дагуу нэр дэвшигчдээ тодруулах хурал болж байна. Хурлын явцад дүрмийн хүрээнд байгуулагдсан сонгон шалгаруулах хороо бүх нэр дэвшигчээ тодруулна. Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байгаа нь үнэн. Тойрог болгон их хурлын тогтоолоор заасан суудлын тоотой учраас хамгийн магадлалтай, иргэдийн итгэдийг хүлээсэн хүнийг сонгож чадна гэж итгэж байна. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд АН амжилттай оролцоно гэж итгэж байна. Яагаад гэвэл улс төрийн намуудын сонгуульд оролцох хамгийн гол зүйл бол ямар үйл ажиллагаа, ямар зорилтыг сонгогдсон тохиолдолд Засгийн газар нь хэрэгжүүлэх вэ гэдэг нь тусгагдсан байх ёстой. Энэ нь ард түмэнд таалагдсан байх ёстой. АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа маш их ач холбогдол өгч, олон сарын өмнөөс нийт бодлогын зөвлөлийн гишүүдээ оролцуулж нилээн ажил хэрэгчээр мөрийн хөтөлбөрөө боловсруулсан, зорилгоо тодорхойлсон учраас ард түмэн дэмжинэ гэж бодож байна. Миний хувьд хуучин тойрогтоо нэр дэвшинэ УИХ-ын есдүгээр тойрог гэсэн үг" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

МАН-ын Бага хурлын 21 гишүүнийг орох, гарах асуудлыг хэлэлцэж байна 2020-05-16

Кёкүшюзан Д.Батбаяр: Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших сонирхолтой байна 2020-05-16

Коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээлэл /2020.05.16/ 2020-05-16

Н.Энхбаяр Бага хурлаа хуралдуулж, НЭР ДЭВШИГЧДЭЭ тодруулна 2020-05-16

МАН-ын Бага хурлаас 21 гишүүнийг хасаж, ТҮР ЗАВСАРЛАЛАА 2020-05-16

З.Нарантуяа: Нэг тойрогт олон хүн өрсөлдөж байна 2020-05-16

Ө.Энхтүвшин, Ж.Энхбаяр, Я.Содбаатар, Ц.Гарамжав нар НЭРЭЭ ТАТЖЭЭ 2020-05-16

О.Баасанхүү: Миний хувьд Орхон аймаг буюу Эрдэнэт хотод нэр дэвших хүсэлтээ өгсөн. 2020-05-16

Дональд Трампын засаг захиргаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад олгодог санхүүжилтээ сэргээхээр төлөвлөжээ. 2020-05-16

Италийн эрх баригчид ирэх сард хилээ нээнэ 2020-05-16

АН-ынхан Э.Бат-Үүл, С.Баярцогт, Н.Алтанхуяг нарыг намаасаа нэр дэвшихийг хүсчээ 2020-05-16