Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав

ЭМЯ-ны мэдээлж буйгаар, өнөөдрийн байдлаар "COVID-19" халдвар дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4.8 сая хүн өвчилж, 316 мянган хүн нас бараад байна.

Мөн 1.8 сая хүн эдгэрч 2.6 сая хүн энэ өвчний улмаас эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий дахинд 95 мянган хүн шинээр халдварласан бол 4000 гаруй нас баржээ. 

Харин ОХУ-д өвчлөл 9700-аар нэмэгдсэн бол манай улсын олон аймагтай хил залгаа Буриадад өвчлөл 27-оор нэмэгдэж, нийт халдвар 892 болжээ. Түүнчлэн Эрхүүд өвчлөл 30-аар нэмэгдэж 526 тохиолдол, Тувад 17 тохиолдлоор нэмэгдэж 269 хүн өвчилсөн байна. Мөн Өвөр Байгалийн Читад 454 хүн өвчилж, халдвартай хүний тоо эрс нэмэгдэж байна. Иймээс  Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Увс, Хэнтий  аймгийн иргэд сэрэмжтэй байж, амны хаалт тогтмол зүүх, гараа савандаж угаах, онцын шаардлагагүй тохиолдолд гадуур явахгүй байхыг ЭМЯ-наас ээлжит мэдээллийн үеэр онцгойлон анхаарууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“Apple” компани 100 орчим дэлгүүрийнхээ үйл ажиллагааг даваа гаргаас эхлэн явуулахаар боллоо 2020-05-18

“Eurovision-2020”-д оролцохоор бүртгүүлсэн 41 хамтлаг, дуучдаас 18 нь 2021 онд болох уралдаанд эх орноо төлөөлөн оролцоно 2020-05-18

Орон нутгийн галт тэргээр зорчсон зорчигчдоос халдвар илрээгүй 2020-05-18

БНХАУ-ын Элчин сайдын нас барсан шалтгааныг тодруулах шинжээчдийг Израил руу илгээнэ 2020-05-18

Цахимаар өргөдөл, гомдол, санал хүсэлтээ шийдвэрлүүлэх боломжтой 2020-05-18

Монгол Улстай хиллэдэг ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж буйг анхааруулав 2020-05-18

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед Японы экспорт зургаан хувиар буурчээ 2020-05-18

Олон улсын музейн өдөр тохиож байна 2020-05-18

МАН-ААС НЭР ДЭВШИХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР АВСАН 76 НЭР ДЭВШИГЧТЭЙ ТАНИЛЦАНА УУ 2020-05-18

Дэлхийн 110 гаруй улс цар тахлын шалтгааныг судлах уриалгыг дэмжжээ 2020-05-18

Осака хотод гуравдугаар сараас хойш анх удаагаа нэмж халдвар илэрсэнгүй 2020-05-18