Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялж зугаалахгүй

Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялж зугаалахгүй

Нийслэлийн ногоон бүсэд 6 дугаар сарын 10 хүртэл аялж зугаалахыг хориглоод буйг НМХГ-аас мэдээллээ. 

Учир цаг агаарын хэт хуурайшлын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэн. Мөн нийслэлийн Засаг дарга өнжмөл шар өвсний түймэр гарахаас урьдчилан сэргийлэх тухай захирамж гаргасан. Захирамжид иргэн, ААН байгууллагыг нийслэлийн ногоон бүсэд ойн дагалт баялгийг ашиглах, амралт, аялал зугаалга боон явган аялал зохион байгуулахыг 4 дүгээр сарын 6-наас 6 дугаар сарын 10 хүртэл хоригложээ. Түүнээс гадна "COVID-19"-ийн халдвараас сэргийлж иргэдийг олноор, нэг дор цуглахгүй байж онцгой байдлын дэглэмийг сахиж мөрдөхийг уриалаад байгаа билээ. 

Аялж зугаалахыг хориглосонтой холбоотойгоор нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчны газар, Цагдаагийн газрын 1340 албан хаагч төвийн 5 дүүргийн ногоон бүсэд хөдөлгөөнт эргүүл хийж байна. 


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНАСАУ гаднын иргэдэд тавьсан хорио цээрийн арга хэмжээгээ цуцална 2020-05-18

НҮБ Хөгжлийн тусламжийн хүрээнд 66 сая ам.долларын 100 гаруй ажил хэрэгжүүлжээ 2020-05-18

УИХ-ын сонгууль-2020: "Зөв хүн-электорат эвсэл"-ээс нэр дэвшигчид 2020-05-18

УИХ-ын сонгууль-2020 Та бидний эвсэл"-ээс нэр дэвшигчид 2020-05-18

Цар тахлын эсрэг тэмцэлд шинжлэх ухаан чухал үүрэг гүйцэтгэхийг онцоллоо 2020-05-18

Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялж зугаалахгүй 2020-05-18

"Улаанбаатар хивс", "Гермес центр" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв 2020-05-18

Төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 643.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа 2020-05-18

Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136 хувийн биелэлттэй байна 2020-05-18

АН-аас УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор тодорсон иргэдийн нэрс 2020-05-18

Нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг ЦАХИМААР авч байна 2020-05-18