Машинаа хашаанд даруулсан иргэдийн хохирлыг “Их сүндэр” ХХК барагдуулна

Баянзүрх дүүрэгт баригдаж буй барилгын тоосгон хашаа нурсны улмаас иргэдэд хохирол учирчээ. Тодруулбал, өнгөрөгч амралтын өдөр буюу тавдугаар сарын 16-ны өдөр хүчтэй салхи гарсны улмаас Баянзүрх дүүрэгт байрлах “Алтан сан” хорооллын тоосгон хашаа нурж, хашааны ойролцоо зогсоолд байсан долоон автомашин дарагдсан байна. Тус хороолол нь “Их сүндэр” ХХК-д харьяалагддаг бөгөөд автомашинаа даруулсан иргэдийн хохирлыг тогтоож, тус компаниар төлүүлэхээр болсон тухай албаныхан мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.