Куба Вашингтон дахь ЭСЯ-ныхаа талаар мэдээлэл ирэхийг хүлээж байна

Куба улсын АНУ дахь Элчин сайдын яаманд /ЭСЯ/ халдлага болсноос хойш 18 хоног өнгөрч байгаа боловч АНУ-ын тал албан ёсоор мэдээлэх үүргээ биелүүлээгүй байна.
Цагаан ордон энэ талаар хариу өгөх ёстой гэж хууль тогтоомжид заасан байдаг бөгөөд улс орондоо албан ёсоор байгуулагдсан Элчин сайдын яамд болон бусад гадаадын төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг хариуцаж байгаа тохиолдолд ийм үүргийг хүлээдэг тул Кубын эрх баригчид мэдээлэл ирэхийг хүлээж байгаа ажээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Вашингтон хот дахь Кубын Элчин сайдын яамны байр луу зэвсэглэсэн этгээд гал нээсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.