"60 тэрбум"-ын Ц.Сандуй СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ нэр дэвшжээ

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд "60 тэрбум"-ын хэргээр шүүхээс дөрвөн жилийн ял сонссон НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нэр дэвшихээр болж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлжээ. Тэрбээр энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшихээр болсон байна.
Түүнд анхан шатны шүүхээс дөрвөн жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаасан юм. Улмаар НИТХ-ын дарга асан Ц.Сандуйд таслан сэргийлэх арга хэмжээ авч, батлан даалтад гаргасан билээ. Тэгвэл тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.