Ц.Нямдорж, Н.Номтойбаяр нарын хэн нь үнэн хэлэв?

Ц.Нямдорж, Н.Номтойбаяр нарын хэн нь үнэн хэлэв?

УИХ-ын сонгууль ойртох тусам улстөрийн дайн ширүүсч байна. Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг бүрэн эрхээсээ түдгэлзэхэд Хууль зүйн сайд Ц.Нямдорж оролцож, хор найруулсан гэж буруутгаж байгаа билээ. Харин Хууль зүйн сайд Ц.Нямдорж “тийм зүйл болоогүй. Харин ч би түүнд түүнд зөвлөгөө өгч байсан” хэмээн манай сайтад ярилцлага өгсөн билээ.

Ингээд энэ хоёр эрхмийн яриаг хүргэж байна.  

Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-Н.Номтойбаярын өөрийнх нь хүмүүжил тийм юм. Яг үнэндээ бол Н.Номтойбаяр надаас өөр хүмүүстэй аймшигтай зөрчилтэй байснаас үүдэж энэ байдал үүссэн. Хоёрдугаарт, миний хуучин нэр дэвшиж сонгогдсон Хан-Уул дүүрэгт дэвших гэсэн зорилгодоо хүрэхийн тулд наадах чинь нохой зан гаргаж байна. Түүнээс Н.Номтойбаяртай муудалцсан зүйл надад байхгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх асуудал хэлэлцэж байх үед Н.Номтойбаяр УИХ-ын гишүүдтэй ордны хуйвалдаан маягийн юм зохион байгуулаад, үлдэх ажил нэлээд хийсэн юм байна лээ. Тэрийг нь таслан зогсоосон хүн нь би мөн. Би Н.Номтойбаярыг яг энэ өрөөнд дуудаж уулзаад, “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ. Чи эхлээд хүн бол. Хоёрдугаарт, чамайг хүний амь нас хохироосон хэрэгт холбоотой гэж олон хүн хардаж байна. Хардах шалтгаан ч бас байна. Үүнийгээ цэвэрлэ. Түдгэлзүүлэх хугацаанд хүний амь настай холбоотой хардлага сэрдлэгийг цэвэрлэж дуусга. Тэгэхгүй бол чамд холын улбаатай хохиролтой явдал болно” гэдгийг хэлсэн. Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх саналыг би ганцаараа гаргаагүй. Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн бүгд санал нийлж шийдвэрээ гаргасан. Тэднийг ч ийм шийдвэр гарга гэж би ятгаагүй. УИХ дээр санал хураахад Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал олонхи болсон. Дахин санал хураалт явуулах саналыг АН-ын дарга С.Эрдэнэ гаргаж, хуйвалдаан зохион байгуулахад нь таслан зогсоосон. Үүнд шаралхаад яваад байгаа юм байна лээ.

Ер нь намганд живж байгаа хүн амиа аврахын тулд дэрснээс татдаг. Тийм юм хийж давхар алдаа гаргаад байна уу даа гэж би ойлгож байна. Тэрэндээ хүрэх юм бол хоёр нүүр гаргалгүй, яг бодитой зүйл ярьсан хүн нь би шүү. “Чиний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ, энэ хугацаанд чи хүн амины хэргийн хардалт сэрдэлтээс нэрээ цэвэрлэ. Наадах чинь гурван үедээ хонзон болж хувирна. Аюултай шүү” гэж хэлсэн.

Г.Батхүү агсан нас бардаг орой Н.Номтойбаяр  их хэмжээний согтолттой байсан. Тэр үед нь талийгаач өрөөгөөр нь ороод гарсан, нас барсан. Ар гэрийнхэн нь Н.Номтойбаярыг энэ асуудалд шууд холбож харддаг, гомддог. Буруу гэхийн арга байхгүй. Алдсан хүн арван тамтай гэдэг үг байдаг. Яахаараа зүгээр явж байсан хүн Н.Номтойбаярын өрөөнд орсны дараа нас бардаг юм гээд ургуулаад бодвол асуудал байна. Ийм ноцтой зүйлээс нэр төрөө цэвэрлээд авах ухаан тэр хүнээс гаргахгүй байна. Харамсалтай л байна.

Н.Номтойбаяр миний том хүүхдээс нэг ах хүн. Ээж нь надтай хамт Эрхүүгийн бэлтгэлд байсан. Аав нь Ленинградад байсан. Аавыг нь би танина. Тэрийгээ ч би хэлсэн. Би хэлэх хэлэхдээ “Аав, ээж хоёр чинь чамд халдаж хэлж чадахгүй байгаа үгийг би хэлж байна шүү. Миний хүүхдээс ялгарах юм чамд байхгүй. Хэтэрхий их алдаж байна. Алхам тутам чинь хэрэг явдал болж хувирч байна. Булганд гарсан аваарын асуудал. Бас л энэ чиний бүрэн эрхийн хугацаанд гарсан. Ийм байж болохгүй. Эхлээд хүмүүжиж хүн бол” гэдгийг хэлээд гаргасан. Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр хөрөнгө Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна.

“Заан том боловч зам дагадаг, залуу том боловч хууль дагадаг” гэдэг үг байдаг. Үүнийг Н.Номтойбаярт дахин нэг сануулах цаг болсон.

Иргэн Н.Номтойбаяр:

-Ц.Нямдорж хэвлэлээр ярихдаа хоёр нүүр гаргаад байгаа юм. Араа бас бодож байгаа. Үүний цаана Дорнодод хэн нэр дэвшиж байгаа нь тодорхой болсон. Ц.Нямдоржийн “цэрэг” Ц.Сэргэлэн генерал дэвшинэ. Ц.Нямдорж намайг хамгаалсан болж жүжиглэж байгаа юм. Яагаад гэвэл намайг явуулах хамаг хорыг энэ хүн найруулсан. Би алдартай яаманд нь яваад очсон. Би тайлбараа өгсөн. Ц.Нямдорж туслахаа дуудаад миний үгүйсгэсэн нотлох баримтуудыг хувилуулж авсан. Гэтэл Халдашгүй байдлын дэд хорооны хурал дээр миний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг 100 хувь дэмжсэн. Ийм байж Ц.Нямдорж хэвлэлээр яриахаараа “та нар Н.Номтойбаярыг ялаглан хорлов, шоглов, хонгилоор чирэв” гээд сүр сүр юм яриад явдаг...

Намайг Дорнодчууд дэмжинэ. Гэхдээ би биеийн амарыг бодож Дорнод явахгүй. Монголын төрд хэрэггүй гэж үзэж байгаа Ц.Нямдорж мэтийг зайлуулах гэж Хан-Уул дүүрэгт нэр дэвшинэ. Ц.Нямдоржтой би газар дээр нь очоод өрсөлдөнө. Энэ хүнийг зуусандаа биш энэ хүн улс төрийн цагдааг бий болгож байна. Хан-уул дүүрэг бол эдийн засгийн чадамжтай сэхээлэг айлын төлөөлөл. Би настай хүн, нутаг усыг нь бодоод үгээ залгиж байна. Хаалттай хуралдааны ард ямар муухай хор найруулав гээд ярих юм их бий. Хүү Н.Анхбаяртай би бас гайгүй харилцаатай байдаг. Над руу хааяа утсаар ярьдаг. /C1 телевиз "Цензургүй яриа" нэвтрүү.

Эх сурвалж: https://zindaa.mn/38um

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Нью-Йоркт нэг дор 10 болон түүнээс доош тооны хүн цугларахыг зөвшөөрчээ 2020-05-23

Их Британийг зорин ирсэн иргэдийг 14 хоногийн хөл хорионд оруулна 2020-05-23

Нэр дэвшигчдийн баримт бичиг хүлээн авч дуусчээ 2020-05-23

Багшийнхаа алдрыг мөнхжүүлж танхим байгууллаа 2020-05-23

Францад шашны ёслол үйлдэхийг зөвшөөрнө 2020-05-23

Ц.Нямдорж, Н.Номтойбаяр нарын хэн нь үнэн хэлэв? 2020-05-23

Энэтхэгт 24 цагийн дотор 6600 хүн вирусээр халдварлажээ. 2020-05-23

Ерөнхийлөгч Владимир Путин: Ирэх 10, 11 дүгээр сард цар тахлын хоёр дахь давалгаа дэгдэж болзошгүй байгаад бэлэн байхыг уриалжээ. 2020-05-23

Хятадад хөгжүүлж буй вакцины туршилтад хамрагдсан хүмүүсийн 108-д нь вирусний эсрэг дархлаа тогтож эхэлсэн байна. 2020-05-23

Эрхүү мужид коронавирусээр халдварласан хүний тоо 24 ЦАГТ 120-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 1078-д хүрчээ. 2020-05-23

Алдарт сагсан бөмбөгч Патрик Юинг коронавирусээр халдварласан болох нь шинжилгээгээр тогтоогджээ. 2020-05-23