Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна

Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар ажиглан тусгаарлах болон эмчлэн тусгаарлах байранд нийт 135 иргэн байна. Тэдгээр иргэдийн биеийн байдал тогтвортой байгаа талаар аймгийн ЭМГ-аас мэдээлэв.

Ажиглан тусгаарлах дөрвөн байранд 4 их эмч, 5 сувилагч, үйлчлэгч 6, тогооч 9, онцгой байдлын 3 алба хаагч ажиллаж байгаа аж.Түүнчлэн тусгаарлах байрны хамгаалалтад Цагдаагийн газрын 9 алба хаагч, 2 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Ташрамд Тавдугаар сарын 22-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 188 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн ачаа тээврийн 42 жолооч, аймгийн нэгдсэн эмнэлэгт тусгаарлагдсан 2 хүн нийт 44 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд коронавирусний халдвар илрээгүй байна. Мөн олон улсын транзит тээврийг Цагдаагийн алба хаагчид хамгаалалтад авч нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх, дараагийн аймгийн цагдаагийн алба хаагчдад хүлээлгэн өгөх ажлыг тээврийн үйлчилгээ дамжин өнгөрөх бүрт гүйцэтгэж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Хонконгийн үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нь Хятадын дотоод асуудал гэв 2020-05-24

Перугийн хотын захирагч цагдаа нараас авсанд орж нуугджээ 2020-05-24

Коронавирусээр халдварласан 32 хүн эдгээд байна 2020-05-24

Дэлхийн хамгийн чинээлэг 25 эрхмийн нийт хөрөнгө сүүлийн хоёр сарын хугацаанд 255 тэрбум ам.доллароор нэмэгджээ 2020-05-24

Пакистанд онгоцны ослоос амьд үлдсэн зорчигч Мухаммад Зубаир хэрхэн амьд гарсан тухай ярьжээ 2020-05-24

Дарханд 135 иргэн тусгаарлалтад байна 2020-05-24

Японы эрх баригчид даваа гаргаас онцгой байдлын дэглэмийг бүрэн цуцална 2020-05-24

Хонконгт эсэргүүцэгчдийг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашиглажээ 2020-05-24

ОХУ-д халдварын 8599 тохиолдол шинээр илэрчээ 2020-05-24

Өнөөдөр нутгийн зарим газраар бороо орно. 2020-05-25

Дорнын зурхай: Сэвлэг үргээх болон үс засуулбал эд малтай баялаг төгс болно 2020-05-25