Хонконгт 100 гаруй жагсагчид саатуулагджээ

Хонконгт 100 гаруй жагсагчид саатуулагджээ

Хонконгийн тусгай захиргааны бүсийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламентаар хэлэлцэхийг эсэргүүцсэн жагсаалын үеэр хууль хүчнийхэн 120 гаруй хүнийг саатуулжээ.

South China Morning Post  хэвлэлд мэдээлснээр, саатуулагдсан жагсагчдын 40 нь зам дээр хаалт барихыг завдсан байна. Өнгөрсөн ням гарагт Хонконгийн гудамжинд олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаалыг тараахын тулд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Хонконгийн үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төсөд өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийсэн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Хурлын чуулганы хэлэлцэх асуудлыг жагсаалтад орсон. Хонконгийн засаг захиргааны тэргүүн Кэрри Лэм эл хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ хууль батлагдсанаар Хонконгийн оршин суугчдын эрх, эрх чөлөөнд нөлөөлөхгүй хэмээн мэдэгджээ.

Хонконгт зориулсан эл хуулийн төсөлд салан тусгаарлах, төв засгийн газрыг унагахад чиглэсэн өдөөн турхирах аливаа үйл ажиллагаа, гаднын оролцоог хоригложээ. Эх сурвалжийн мэдээлснээр, БНХАУ-ын Засгийн газар Хонконг дахь улс төрийн уур амьсгалаас үүдэн тусгай бүсийн хууль тогтоох байгууллага үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн төслийг батлах боломжгүй гэж үзэн БХАТХ-д өргөн барьжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Боловсролыг дэмжих жилийн хүрээнд шалгарсан төслүүдийг санхүүжүүлэхээр болов 2020-05-25

Бразилд нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп тус улсад сүүлийн 14 хоногт зорчсон гадаадын иргэдийг Америк руу оруулахгүй байх хязгаарлалт тавьжээ. 2020-05-25

Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүнэ. 2020-05-25

Хөл хориог сунгах эсэхийг ӨНӨӨДӨР шийдвэрлэнэ 2020-05-25

Алдарт Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авчээ. 2020-05-25

Хонконгт 100 гаруй жагсагчид саатуулагджээ 2020-05-25

БНХАУ-ын БХЯ Тайваньд зэвсэг нийлүүлэхтэй холбогдуулан эсэргүүцлээ илэрхийлжээ. 2020-05-25

Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт өнөөдрөөс мөрдөгдөж эхэлнэ 2020-05-25

Трамп: Путин намайг дахин сонгогдоосой гэж хүсдэггүй гэдгийг хэлж чадах байна” гэжээ. 2020-05-25

Аваргуудын лигийн 1/8 финалын хариу тоглолт COVID-19 халдварын бай болж, 41 хүний амь насанд хүрсэн” гэж “Edge Health” компанийн судалгаагаар гарчээ. 2020-05-25

Шүүгдэгч С.Баярын бие муудаж, шүүх хурлыг хойшлууллаа 2020-05-25