Хууль бусаар байгуулагдсан СӨХ, конторуудыг цэгцэлнэ

Хууль бусаар байгуулагдсан СӨХ, конторуудыг цэгцэлнэ

Сүүлийн жилүүдэд шинээр барилга барьсан барилгын компаниуд өөрсдийнхөө хамаарал бүхий этгээдэд тухайн орон сууцныхаа СӨХ, конторыг хариуцуулж, иргэдээс өндөр дүнтэй мөнгөн хураамж авч буй ч чанартай үйлчилгээ үзүүлдэггүй зөрчил ихэсчээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон дүүргүүд хамтран энэ оны нэгдүгээр улиралд багтаан Сууц өмчлөгчдийн холоо (СӨХ)-ны үйл ажиллагааг давхар эрхлэдэг барилгын компани, хувийн орон сууцны конторууд болон хууль бусаар байгуулагдсан СӨХ-ны үйл ажиллагааг цэгцлэхээр болсон байна.

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас орон сууцны халаалт, цахилгаан, цэвэр бохир ус, ашиглалттай холбоотой иргэдээс ирдэг гомдол, санал дуудлагын мэдээллийг бүртгэдэг нэгдсэн мэдээллийн санд төвлөрүүлж нэгтгэх ажлыг энэ сард багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.                                                           эх сурвалж news.mn

Б.ЖАРГАЛ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.