Коронавирусний халдвар авсан нэг иргэн эдгэрч, эмнэлгээс гарлаа

Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол 141 бүртгэгдсэн билээ. Харин өчигдрийн байдлаар тэдний 32 нь эдгэрч, эмнэлгээс гараад байсан юм. Тэгвэл өнөөдөр /2020.05.25/ халдвар авсан нэг иргэн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
Ингэснээр эдгэрч эмнэлгээс гарсан иргэний тоо 33-т хүрч байгаа бөгөөд ХӨСҮТ-д халдвар авсан 108 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.