ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 61619-д хүрсэн тухай тус хотын даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Анастасия Ракова мэдэгджээ.

Өмнө нь нэг өдрийн дотор хамгийн олон хүн эмнэлгээс гарсан нь 5 дугаар сарын 20 байжээ. Тэр өдөр 5440 хүн эмчлэгдсэн байна.

Коронавирусээр халдварласны улмаас эмчилгээ хийлгэж, эдгэрсэн хүний тоо сүүлийн 24 цагийн хугацаанд 8033-аар нэмэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна гэж хотын даргын орлогч мэдэгдсэн байна.

ОХУ-ын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын мэдээлснээр, мэргэжилтнүүд нийт 9.1 сая гаруй хүнийг коронавирусний шинжилгээнд хамруулжээ. Өнгөрсөн хоногт гэхэд 215 мянган хүнээс коронавирусний шинжилгээ авсан байна.

Үүнээс гадна коронавирусний халдварын сэжигтэй 292 мянган хүн эмчийн хяналтанд байгаа аж.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийг АНУ-д уриалжээ 2020-05-26

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ 2020-05-26

Хятадын тэрбумтан Стэнли Хо 98 насандаа таалал төгслөө 2020-05-26

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 2 353 485 болжээ 2020-05-26

Коронавирусний цар тахлын улмаас Латин Америкийн хамгийн том агаарын тээврийн компани “LATAM” компани дампуурлаа зарлалаа. 2020-05-26

ОХУ-ын Москва хотод коронавирусний халдвар авсан 8033 хүн эдгэрчээ 2020-05-26

Алтны ханш 2012 оноос хойших буюу сүүлийн найман жилийн хугацаан дахь хамгийн өндөр үнэд хүрлээ 2020-05-26

Сумо бөхийн 71 дэх Их аварга /Ёкозүна/ Какүрюү М.Ананд охинтой болжээ 2020-05-26

Дэлхийн 30 улсаас 8498 иргэнээ эх оронд нь авчираад байна 2020-05-26

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг өдрийн дотор 8915-аар нэмэгдлээ 2020-05-26

Ихэнх нутгаар эрс сэрүүснэ 2020-05-26