Дорнын зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Дорнын зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Өнөөдөр аргын тооллын 2020 оны тавдугаар сарын 27. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны тэргүүн сарын Билгийн тооллын 5. Буд гараг.  Найралт эх одтой, нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр.

Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал:  Мод

Өдрийн наран 5 цаг 01 минутад мандан, 20 цаг 38 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой,, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн.

 Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд залуу бизнес эрхлэгчдийг хүлээн авч уулзав 2020-05-26

"Монгол шуудан", "Айтүүлс" ХК-ийн ханш хамгийн их өсөлттэй байв 2020-05-26

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс Монгол Улсад 200 мянган ам.долларын дэмжлэг үзүүлнэ 2020-05-26

"Аугаа эх орны дайны Ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадын бэлтгэлийг эхлүүлэхийг үүрэг болгожээ 2020-05-26

Улаанбаатарт өдөртөө 27 хэм дулаан 2020-05-27

Дорнын зурхай:Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ. 2020-05-27

ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүр Шинэ хүч, шинэлэг бодол нь таатай мэдрэмж төрүүлнэ. 2020-05-27

Тавдугаар сарын 27-нд болох үйл явдлын тойм 2020-05-27

Засгийн газар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах талаар хэлэлцэнэ 2020-05-27

ЗАСГИЙН ГАЗАР: Хөл хориог сунгасан Онцгой комиссын шийдвэрийг баталгаажуулна 2020-05-27

2020 он гарсаар АИ-92 шатахуун 440 төгрөгөөр ХЯМДАРЧЭЭ 2020-05-27