ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

ЭМЯ: Өглөө ОХУ-аас ирсэн 40 хүнийг ХӨСҮТ-д тусгаарлалаа

Өнөөдрийн байдлаар дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт нийт 5.678 сая халдварын тохиолдол илэрч, 346 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт дэлхийд энэ өвчнөөр 92 мянган хүн халдвар авч, 3000 хүн нас барлаа. Өвчлөлт 18 мянга, нас баралт 1000-аар нэмэгдлээ. Дэлхийн 20 оронд өчигдөр шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Өчигдөр 24 цагийн дотор ОХУ-д 8900 шинэ тохиолдол илэрсэн. Сүүлийн 24 цагт Буриад, Эрхүү, Тува, Читад илэрсэн тохиолдол 54-112-аар нэмэгдлээ. Ялангуяа Эрхүүд сүүлийн 3 өдөр халдвар эрчтэй тархаж байгаа тул Оростой хил залгаа Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Хэнтий, Дорнод аймгийнханд анхааралтай байхыг анхаарууллаа.

119 дугаарт 170 дуудлага, шуурхай аппт гадаадын 3 орноос 5 хүн холбогдож, зөвлөгөө авсан авсан байна.

Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд зургаан иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан.

ОХУ-аас 360 оюутныг "Алтанбулаг"-аар дамжуулан авчирлаа. Тэднээс 40 хүнийг ХАСҮТ-д тусгаарлалаа. 

Өнөөдрийн байдлаар 1262 хүн ажиглалтад байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.