“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

Дэлхий дахинд тархаад буй коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж, Орхон аймагт хоёрдугаар сарын 14-ний өдөр Шуурхай штабыг байгуулсан. Цар тахлын үед байнгын бэлэн байдалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад зориулан хандив тусламж ирсээр байна. Энэ удаад “Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө.

Тус сургуулийн захиргаанаас  “Нэг гэр бүл-Нэг сэтгэл” аяныг багш, эцэг эх, сурагчдын дунд зарлажээ. Сурагчид технологийн хичээл дээрээ амны хаалт оёж сурсан байна. Мөн онцгой нөхцөлд ажиллаж байгаа албан хаагчдад сэтгэлийн үгтэй захидал бичиж, зураг зурж  илгээжээ.

Орхон аймгийн Онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлснээс хойш 11 удаа хуралдсан байна. Энэ хугацаанд зорчих тээврийн хөдөлгөөнийг хоёр удаа хязгаарлажээ. Засаг даргын захирамжаар бүх нийтийн ариутгал, халдваргүйтгэлийг үе шаттайгаар явуулж байна. Энэ ажлын хүрээнд хоёр өдрийн турш бүх нийтийн их цэвэрлэгээгээр хотоо ариутгаж халдваргүйжүүлсэн юм.



Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шатахууны үнэ 30 хувиар буурсантай уялдуулж таксины үнийг бууруулах боломжтой. 2020-05-27

Т.Билэгжаргалд 2.8 жилийн ЯЛ ОНООЖ, хорих анги руу ачлаа. 2020-05-27

Талбай дээр зохих зөвшөөрлийн дагуу тоглоом ажиллуулахыг анхааруулав 2020-05-27

Энэ оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийлэл 61 хувиар өсжээ 2020-05-27

Булган аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдын 70 гаруй хувь нь дугуйтай болжээ. 2020-05-27

“Орхон Эмпати” сургуулийн сурагчид 500 ширхэг амны хаалтыг оёж аймгийн Онцгой комисст өглөө. 2020-05-27

Хятадын уулчдын баг дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарлаа. 2020-05-27

Энэ сарын 30-нд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа цас орно 2020-05-27

Ууталсан бэлгэнд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн савлаж буй зөрчил их байна 2020-05-27

ОХУ-д ажилгүй иргэдийн тоо 4.3 саяд хүрчээ 2020-05-27

17 суманд инженерийн хийцтэй гүн өрмийн 44 худаг шинээр барина 2020-05-27