Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ.
Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 
Тэрээр, "Шатахууны үнэ буурсан. Одоо чанарын тухай ярих хэрэгтэй байна" гээд ШӨХТГ өнгөрсөн 4 дүгээр сард ШТС-уудад шатахууны чанарыг шалгана гэж мэдээлж байсан. Чанарын шалгалт хийхэд олон талын үзүүлэлтийг нарийвчилдаг, цаг хугацаа ордог. Гэвч энэ талаарх нэгтгэсэн дүн мэдээлэл хэдийнэ гарах хугацаа өнгөрөөд байхад өнөөдрийг хүртэл мэдээлээгүй ирсэн гэв. 
"ШӨХТГ хяналт шалгалт явуулж, торгууль хүлээлгэх, зөвлөмж дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага боловч шатахууны чанарын талаар холбогдох мэргэжлийн байгууллага, лабориториор чанарын үзүүлэлтийг гаргах талаар зохицуулж ажиллах эрх бий. Үүнийгээ хэрэгжүүлж ажиллана уу" гэсэн саналаа тэрээр илэрхийлж байлаа. 
Түүний хэлснээр ШӨХТГ 4 дүгээр сарын 20-нд шатахууны чанар, дүүргэлтэд АМГТГ, МХЕГ, Стандарт хэмжил зүйн газартай хамтран шалгалт хийж буй талаар мэдээлэл хийжээ. "Би тухайн үед энэ талаар тус газраас тодруулахад, тухайн үед мэдээлэл хийхэд шатахууны лабораторийн шинжилгээг гурав хоногт хийнэ гэж мэдээлсэн. Уг хяналт шалгалтын удирдамжийн хугацаа нь 30 хоног байсан. Энэ хугацааг сунгаж, шалгалтыг үргэлжлүүлэн хийж байгаа гэсэн хариу өгч байсан" гэв. 
Түүнээс гадна шатахууны үнэ АМГТГ-аас мэдээлж буйгаас илүү хямдрах боломжтой байна гэдгийг мэдэгдлээ. 
Импортоор оруулж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний үнийг татвар, тээврийн болон үйл ажиллагааны зардал, өртөг зэргээр тооцоход бодит үнэ 5 дугаар сард:
А-80 автобензин литр нь 800 төгрөг,
Аи-92 900 төгрөг,
Дизелийн түлш 1400 төгрөг, 
6 дугаар сарын 15-наас 7 дугаар сарын 15-ны хооронд борлуулах үнэ:
А-80 1000 төгрөг,
Аи-92 1100 төгрөг, 
ДТ 1400 төгрөг болохоор тооцоо гарч байна гэв. Үүнийгээ тэрээр зах зээлийн зарчимд үндэслэсэн үнэ хэмээн тайлбарлаж, үүнээс үзэхэд шатахуун импортлогч компаниуд 40 хувийн ашигтай ажиллаж байна гэж үзэж буй аж. 
Мэдээллийн үеэр "Хувиараа тээвэр эрхлэгчдийн ҮЭ-ийн нэгдсэн хорооны төлөөлөгч Г.Баатар төр, засагт шаардлага хүргүүлж буйгаа мөн мэдэгдсэн юм. Тэрээр, шатахууны үнэ буурсантай холбоотойгоор хуурамч шатахуун түгээж байж магадгүй тул энэ талаар дахин шалгах, хэрэв хуурамч шатахуун гарч, үйлдвэрлэж буй бол энд ашигладаг нэмэлт бүтээгдэхүүний Онцгой албан татвар ногдуулахыг шаардаж байна гэжээ. 
Тэгвэл яг талаар АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр өчигдөр мэдээлэл хийхдээ, "Шатахууныг холих юм уу өөрчилж, хуурамч бүтээгдэхүүн болгон борлуулж буй явдал байхгүй. Бид импортоор орж ирж буй нефтийн бүтээгдэхүүний хэмжээгээр хэрэглээг хянаад явж байгаа" гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Монголын триатлоны холбооны Удирдах зөвлөлөөс 2020 оны Триатлоны УАШТ-ыг цуцалжээ. 2020-05-27

2020 онд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгарлын хэмжээ буурч, хэдэн арван жилийн өмнөх үеийн түвшинд хүрнэ гэж Олон улсын эрчим хүчний агентлаг таамаглаж байна. 2020-05-27

UNICEF: Коронавирусээс хамгаалах хамгийн сайн аргуудын нэг бол гараа угаах 2020-05-27

ОХУ-д коронавирусээр халдварлан амиа алдсан хүмүүсийн 60 хувийнх нь үхлийн шалтгаан зүрхний шигдээс байжээ. 2020-05-27

“Amazon” корпораци жолоочгүй автомашин хөгжүүлдэг “Zoox” компанийг эзэмших асуудлаар зөвлөлдөх уулзалт хийж байна. 2020-05-27

Монголын шатахуун хэрэглэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Сайнбаяр өнөөдөр ШӨХТГ-ын үүдэнд мэдээлэл хийлээ. 2020-05-27

"Улаанбаатар травэл экспо-2020" цахим үзэсгэлэн 3 өдөр үргэлжилнэ 2020-05-27

Коста-Рикад мягмар гаргаас эхлэн ижил хүйстнүүд хоорондоо хууль ёсны дагуу гэрлэх боломжтой болжээ. 2020-05-27

АН-аас дараах нэр дэвшигчид сонгуульд өрсөлдөх эрхээ авлаа 2020-05-27

Амиа алдсан япон иргэний хэргээр АСРАГЧИЙГ нь шалгаж эхэлжээ 2020-05-27

Трамп Хонконгийн төлөө Хятад улсад хатуу хариу барихаа мэдэгджээ 2020-05-27