Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

УИХ-ын 2020 оны 32 дугаар тогтоол, Засгийн газрын 2020 оны “Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих нийгмийн хамгааллын зарим арга хэмжээний тухай” 167 дугаар тогтоолын дагуу малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ.

Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн Монгол Улсын 2019 оны мал тооллогын бүртгэлийн мэдээлэлд  үндэслэн  “Монгол ямааны үүлдэр, омог. Ерөнхий шаардлага” (MNS 0550:2011)  стандартаар тооцож, нэг кг ноолуур тутамд 20 000 (хорин мянган) төгрөгийн урамшууллыг  төрийн сангийн дансаар дамжуулан малчдын дансанд шууд шилжүүлж байна.

Энэхүү урамшуулалд статистикийн мэдээлэлд бүртгэгдсэн нийт 203 441 малчин, мал бүхий этгээд хамрагдахаас сумд, аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, албаар дамжуулан баталгаажуулсан нийт 196 009 малчдын нэрийн дансанд 170,779.6 мянган төгрөгийн урамшууллыг шууд олгож байна. Урамшуулалд хамрагдахаас орон нутгаас дансны мэдээллээ дутуу ирүүлсэн 7433 малчин өөрийн нэрийн дансны мэдээллийг орон нутгийн хөдөө аж ахуйн тасгаараа дамжуулан яаманд ирүүлсэн тохиолдолд тухай бүр малчны нэрийн дансанд урамшууллын гүйлгээг шилжүүлэх болно.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

"Шүүгчийн гэрээс 1.4 сая ам.доллар хураасан" гэх утгатай мэдээлэл гарч байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс залруулж, мэдэгдэл гаргажээ. 2020-05-27

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Чингис хаан" хаадын музейн барилгын ажилтай өнөөдөр танилцлаа 2020-05-27

2020 оны ээлжит сонгуулийн явцад коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх зардалд нийт хоёр тэрбум 496 сая 641 мянга 300 төгрөг шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

БНХАУ-ын тусгай захиргааны бүс Хонконгийн төвд ардчиллыг дэмжигчдийн жагсаалыг цагдаа нар чинжүүтэй буугаар буудан тарааж, 180 гаруй хүнийг баривчиллаа. 2020-05-27

дэлхий нийтээр хүнд байгаа ч эдийн засгаа сэргээх арга хэмжээ цаг алдахгүй авах шаардлагатай гэж үзжээ. 2020-05-27

Mалчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор ноолуурын урамшууллыг олгож эхэллээ. 2020-05-27

Хавдар судлалын үндэсний төв ,хавдрын тусламж үйлчилгээг шуурхай авах боломжтой “Е-КАРТ” цахим системийг нэвтрүүллээ. 2020-05-27

Улаанбаатарт өдөртөө 16-18 хэм дулаан 2020-05-28

Дорнын зурхай: Үс засуулбал өнгө зүс сайжирна. 2020-05-28

ӨРНИЙН ЗУРХАЙ: Ихрийнхний сэтгэл татам байдал нэмэгдэнэ. 2020-05-28

Өнөөдөр 2020.05.28. Энэ оны 148 дахь өдөр бөгөөд он дуусахад 217 хоног үлдэж байна. 2020-05-28