Миннеаполис хотод эмх замбараагүй байдлын улмаас онц байдал тогтоожээ

Миннеаполис хотод эмх замбараагүй байдлын улмаас онц байдал тогтоожээ

АНУ-ын Миннесота муж улсын Миннеаполис хотод африк гаралтай америк эрэгтэй цагдаа нарт баривчлагдаж, амиа алдсаны дараа эсэрүүцлийн жагсаал болж, эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбогдуулан тус хотын дарга Жейкоб Фрей 72 цагийн хугацаатай онц байдал зарлажээ.

Онц байдал тогтоосноор эрх баригчид хотын оршин суугчдын аюулгүй байдлыг хангахад нэмэлт хөрөнгө ашиглах, АНУ-ын Үндэсний гвардын цэргүүдийг эмх журам сахиулахад оролцуулах боломжтой болж буй юм. Үүнээс гадна, хотын удирдлагууд хөрш зэргэлдээ хотуудын эрх баригчдаас, мөн холбооны улсын Засгийн газраас тусламж хүсэж болох аж.

Тавдугаар сарын 25-нд 46 настай, Жорж Флойд гэдэг хар арьст эрэгтэйг хуурамч бичиг баримт ашигласан хэргээр баривчилж буйг бичсэн дүрс бичлэг сошиалд ил болсны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Миннеаполис хотын цагдаа нар түүнийг гавлаж газар унагасныхаа дараа өвдөглөж хоолойг нь боожээ. Флойд амьсгалж чадахгүй байна гэж хэлж байсан боловч цагдаа нар тоохгүй байсаар улмаар ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Эдгээр гишүүдийг төрийн босго давуулж болох уу. 2020-05-29

УВС: Аймгийн Өмнөговь сум "Монгол Улсын баруун бүсийн шилдэг сум"-аар шалгарлаа 2020-05-29

Аймгийн хэмжээнд 92 санал авах байр ажиллана 2020-05-29

Сонгуулийн хугацаанд санал асуулга явуулсан иргэнийг 20 сая төгрөгөөр торгоно 2020-05-29

Ялалтын баярын парадын бэлтгэл ирэх сарын 8-нд эхэлнэ. 2020-05-29

Миннеаполис хотод эмх замбараагүй байдлын улмаас онц байдал тогтоожээ 2020-05-29

Д.Трамп БНХАУ-ын эсрэг хариу арга хэмжээ авахаа мэдэгдлээ 2020-05-29

Шүүхийн шийдвэр албажиж гарсны дараа Т.Билэгжаргалыг хорих ангид хуваарилна 2020-05-29

Монголбанкнаас өчигдөр /2020.05.28/ ам.долларын хаалтын ханшийг 2806,96 төгрөгөөр зарлажээ. 2020-05-29

Дэлхий даяар халдварын тохиолдол нэмэгдэх байгааг анхаарууллаа 2020-05-29

ФАТФ-ын "Саарал жагсаалт"-аас гарахтай холбоотой урьдчилсан шийдвэр гарчээ. 2020-05-29