Монгол Улс гадаадаас 9 мянга 68 иргэнээ татан авчээ
Монгол Улс ОХУ-аас энэ сарын 26-27-нд 740 иргэнээ татан авсан талаар УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр тус штабын өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Ингэснээр Монгол Улс гадаадаас нийт 9 мянга 68 иргэнээ татан аваад байгаа юм.
Иргэдийг татан авахад хэвлэл мэдээлэл, төмөр зам, гааль, хил, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын 799 хүн оролцсон байна. ОХУ-аас иргэдээ татан авахдаа олон улсын зорчигч тээврийн галт тэргийг дайчилсан байна. Ингэхдээ нэг хүнийг 170 мянган төгрөгөөр тээвэрлэх байсныг төмөр замтай тохиролцсоны үндсэн дээр 27 мянган төгрөгөөр тээвэрлэснийг хурандаа Б.Ууганбаяр онцолсон юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.