Сингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно

Сингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно

Сингапурын сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн үйл ажиллагаа 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан хүүхэд бүрт нүүрийн тунгалаг гялгар  хаалт, гар ариутгагч бодис олгохоор болсон байна. Уг санаачилгыг тус улсын Темасек сангаас санаачлан  Боловсролын яам болон Бага насны хүүхдийн хөгжлийн газартай хамтран хэрэгжүүлж байгаа юм.

Санаачилгын хүрээнд халдвараас урьдчилан сэргийлэх эдгээр хэрэгслийг цэцэрлэг, бага сургуулийн багш, ажилчдад олгох бөгөөд зарим нь хэд хоногийн өмнө хүлээн аваад байгаа юм байна.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон бага сургуулийн сурагч, багш, ажилтан бүрт 50 мл болон 500 мл хэмжээтэй гар ариутгагч, угааж, арчиж болох нүүрний хаалтыг олгох бол техник, мэргэжлийн сургуулийн сурагч, багш, ажилчдад угааж, ашиглаж болох 2 ширхэг маск, том, жижиг савлагаатай 2 гар ариутгагч бодисыг тус тус олгоно.

Нийтдээ 650 мянга сурагч, 42 мянган багш, ажилчдад 6 дугаар сарын 8-ны дотор эдгээрийг бүрэн  хүлээлгэн өгсөн байхаар тооцож байгаа юм байна.

Эх сурвалж: БСШУСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Их аварга Харумафүжи Д.Бямбадорж “Хантайшир” дэвжээг тэргүүлнэ 2020-06-06

Нью-Йоркт жагсагчидтай зүй бусаар харьцсан цагдаа нарыг ажлаас нь халжээ 2020-06-06

Бразил коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоогоор гуравдугаарт жагсаж эхэллээ 2020-06-06

Криштиану Роналду анхны тэрбумтан хөлбөмбөгч болжээ 2020-06-06

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 458 мянга давжээ 2020-06-06

Сингапурт бага насны хүүхдүүдэд нүүрийн хаалт, гар ариутгагч бодис олгоно 2020-06-06

Аймгийн хэмжээнд тариалалт 86,6 хувьтай байна 2020-06-06

Гол, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 2020-06-06

Газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. 2020-06-07

ФАТФ-аас өгсөн 6 ажлын даалгаврын 3 ажлын биелэлтийг ТЕГ хариуцан тайлагналаа 2020-06-07

Энэтхэг халдварын тархалт хамгийн өндөр таван улсын нэг боллоо 2020-06-07