Өнгөрсөн сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрчээ.
Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болжээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгч 2020 оны эхний таван сард 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-аар буурчээ. Үүнд салхин цэцгээр өвчлөгч 3918-аар, цусан суулгаар өвчлөгч 1047-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгч 606-гаар буурсан нь голлон нөлөөлжээ. Мөн мөөгөнцрөөр өвчлөгч 881-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 797-гоор, трихомониазаар өвчлөгч 366-гаар, гонококкт халдвараар өвчлөгч 88-аар нэмэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.