БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй холбоо, ТББ, иргэдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-наас зохион байгуулав

БНСУ-д үйл ажиллагаа явуулж буй холбоо, ТББ, иргэдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-наас зохион байгуулав

Монгол Улсаас БНСУ-д суугаа ЭСЯ-наас тус улсад үйл ажиллагаа явуулж байгаа монгол иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан холбоо, ТББ, иргэдийн төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлгийг 12 дугаар сарын 1-ний өдөр ЭСЯ-нд зохион байгуулав. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газраас баталсан “Дэлхийн Монголчууд”, “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийн агуулга, зорилтын талаар танилцуулга хийж, монгол иргэд болон иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр хийж хэрэгжүүлсэн тодорхой ажлуудыг танилцуулсан байна.

 

Түүнчлэн, гадаад улс орнуудаас БНСУ-д хамгийн олон тооны буюу 47 мянга гаруй монгол иргэн оршин сууж байгаа бөгөөд “Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн хүрээнд тус улсад оршин суугаа монгол иргэдийн бүртгэлийг сан бүрдүүлэх, ЭСЯ-тай хамтын ажиллагаагаа сайжруулах, иргэдийн холбоо, ТББ-уудаар дамжуулан эх орныхоо хөгжил, дэвшилд өөрсдийн хувь нэмрийг оруулах, БНСУ-д монголын ёс заншил, соёлыг сурталчлах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлаар хүрэлцэн ирсэн иргэд санал бодлоо солилцлоо.

Image may contain: 33 people, including Batnyam Enkhbat, Zaya Munkh, Mart Bakhtval, Otgonbayar Suren, Baatar Ariuna, Khishigjargal Suhbaatar, Naraa Naraatuul, Khishigdalai Shombon, Odontuya Bayarsaikhan and 9 others, people smiling, indoor

 

Уулзалтад Сөүл, Үжөнбү, Чанвөн, Сүвөн зэрэг хотуудад үйл ажиллагаа явуулж буй Ансан дахь Гадаад ажилчдад зөвлөгөө өгөх төв, Монгол бүлгэм ТББ, KIDS SCHOLE 0~10 настай хүүхдийн боловсрол сургалт хөгжлийн төв, Монгол иргэдийн холбоо, СК-МАЖИКО Солонгост төгсөгчдийн холбоо, БНСУ дахь Монгол Эмэгтэйчүүдийн Нэгдсэн Холбоо, БНСУ дахь ТББ-уудын нэгдсэн зөвлөл, МЗХ-ны БНСУ салбар зөвлөл, Монгол, Солонгос хэл соёлын төв, Дөрвөн бэрх Монголчуудын клуб, Шатрын холбоо, Хамтдаа бүтээх Монголын мөрөөдөл ТББ, Цагаачлалын албаны “1345” лавлах, Wolf студи, MGL радио, Чанвон хотын оюутны холбоо, Кённам аймгийн гадаад иргэдийг дэмжих төвийн ажилтан, Сөүл хот дахь УБ хотын төлөөлөгч, Солонгос улс дах бизнес эрхлэгчдийн холбоодын төлөөлөгчид, БНСУ-д амьдарч буй Монгол Улсын иргэд, оюутан, залуус зэрэг 30 гаруй төлөөлөгчид оролцов.

 

“Дэлхийн Монголчууд” хөтөлбөрийн зорилго нь “Хилийн чанадад буй Монгол иргэдэд хандсан нэгдмэл цогц бодлого хэрэгжүүлэх, иргэдэд тулгарч буй асуудлын шийдлийг тодорхойлох, хилийн чанадад буй Монгол Улсын иргэдээс эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой юм. Хөтөлбөр нь олон улсын томьёолж буй “brain circulation” буюу иргэд мэдлэг, боловсрол, үйл ажиллагаа, харилцаа холбоогоор эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулахыг дэмжих, иргэний бүртгэлийг сайжруулах, иргэдийн нийгэмлэг холбоодтой хамтран ажиллах зорилтуудыг тусгасан.

 

Мөн уулзалтын үеэр ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн хүн төрөлхтний төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн “Монгол наадам”-ыг хилийн чанадад сурталчлах “Миний Монгол Наадам 2018” уралдааны хоёрдугаар байрыг эзэлсэн “БНСУ дахь Монгол иргэдийн холбоо”-нд Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны өргөмжлөлийг гардуулав.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.