Коронавирустай холбоотой элчин сайдын яамнаас гаргасан мэдээлэл

Коронавирустай холбоотой элчин сайдын яамнаас гаргасан мэдээлэл

Гашгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб,
Хорио цээрийн албаны ээлжит мэдээлэл
(2020.03.04 Лхагва гараг)

БНСУ-ын хэмжээнд коронавирусын халдварын 66.5 хувийг нэг дор олноороо халдвар авсан тохиолдол эзэлж байна.
Улсын хэмжээнд бүлэг халдварын дараах тохиолдол шинээр бүртгэгдэв.

-Сөүл хотын Сондун (성동구) дүүргийн нийтийн орон сууцны 12 оршин суугч коронавирусын халдвар авсан нь тогтоогдов. Халдвар тарсан замыг тогтоох ажил хийгдэж байна
-Пусан хотын Унчон сүмд одоогийн байдлаар 33 хүн халдвар авсан нь тогтоогдож, халдварын зам, харилцаанд орсон хүмүүсийг тогтоох ажил хийгдэж байна.
-Шинчонжи сүмтэй холбоотой халдварын тохиолдол 64,5 хувийг эзэлж байна. Шинчонжи сүмийн сүсэгтнүүдийн дунд коронавирусын халдварын сэжиг бүхий тохиолдлыг илрүүлж шинжилгээнд хамруулах ажил үргэлжилж байна.
-Кёнги аймгийн Сүвон хотын Ёнтун дүүрэгт байрладаг сүмд 6 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Шинчонжи сүмийн нэг сүсэгтэн уг сүмийн арга хэмжээнд оролцсон байна.
-Өмнѳд Чүнчон аймгийн Чонан хотын спортын болон бие бялдаржуулах 7 төвд нийт 80 хүн халдвар авсан нь тогтоогдсон. Халдвар авсан хүмүүсийн маршрут, байршил болон харилцсан хүмүүсийг тодорхойлох ажил хийгдэж байна.
-Өмнөд Гёнсан мужид нэг дор олноороо халдвар авах нь нэмэгдэж байгааг анхаарч арга хэмжээ авч байна.
-Хувийн хэвшил, байгууллагуудад ажилтнуудыг цахимаар болон гэрээсээ ажиллуулахыг зөвлөж байна.
-Нэг дор олноор цугларч халдвар авах тохиолдлууд их гарч буй тул иргэд олон нийтийн арга хэмжээнээс зайлсхийх, бие биетэйгээ зай барьж /1.5-2м зайтай/ харилцах, хувийн ариун цэврийг сайтар сахихыг зөвлөж байна. Мөн өрөө, тасалгааны агаар сэлгэлтийг тогтмол хийх нь халдвараас урьдчилан сэргийлэхэд үр дүнтэй болно.

Дэгү, Умард Гёнсан аймаг дахь “түр-эмчилгээний төвүүд”-ийн үйл ажиллагааны тухай-Гамшгаас урьдчилсан сэргийлэх төв штабаас шинээр 2 түр эмчилгээний төвийг нэмж нээв. Одоогийн байдлаар “Дэгү 1-эмчилгээний төв”-д 210, “Дэгү II-эмчилгээний төв”-д 235, “Дэгү III- эмчилгээний төв”-д 160 нийт 605 өвчтөн хүлээн авч эмчлэх боломжтой болов. Уг төвүүдийг Самсунг, ХАА-н /Нонхёб/ хоршоологчдын хүний нөөцийн сургалтын төв, Дэгү хотын боловсролын төвийн байруудыг түшиглэн байгуулсан. 3 дугаар сарын 4-ний 08:00 цагийн байдлаар “түр эмчилгээний төв”-д хэвтэж эмчлүүлсэн өвчтөнүүдийн тоо 373 болж, өмнөх өдрөөс 235-аар нэмэгджээ. “Дэгү I- эмчилгээний төв”-д 4 эмч, 9 сувилагч, 8 туслах ажилтан, “Тэгү II-эмчилгээний төв”-д 4 эмч, 7 сувилагч, 9 туслах ажилтан ажиллаж байна. Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб нь Дотоод хэрэг, аюулгүй байдлын яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай хамтран түр эмчилгээний төвүүдийн тоог цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Явуулын шинжилгээний төвийг нээж ажиллуулж буй тухай-Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб нь иргэдээс автомашин дотроосоо оношилгоонд хамрагдах боломж бүхий явуулын шинжилгээний төв /Drive Through Screening Center/-үүдийг нээж ажиллуулж байна. Явуулын шинжилгээний төвийн стандарт, журам, зааврыг боловсруулж Дэгү, Гёнсан аймгийн захиргаа болон бусад аймаг, хотын удирдлагуудад хүргүүлэхээр ажиллаж байна. Явуулын шинжилгээний төв нь иргэдийн халуун үзэх, цус, шүлсээс дээж авах зэрэг хэлбэрээр ашигласан шуурхай, үр дүнтэй арга гэж үзэж байна. Иргэд машинаас гарахгүйгээр шинжилгээ өгөх тул халдварыг эмнэлгийн ажилчид, бусад хүмүүст тараах эрсдлээс хамгаалах давуу талтай байна. Ердийн шинжилгээний төвийн нэг цонх цагт 2 тохиолдол, өдөрт 20 тохиолдлыг шинжлэх хүчин чадалтай. Харин явуулын шинжилгээний төв нь нэг цагт 6 хүн, өдөрт 60 хүнд шинжилгээ хийх боломжтой.
Умард Гёнсан аймгийн “Чонду Дэнам” эмнэлгийн тухай: Умард Гёнсан аймгийн “Чонду Дэнам” эмнэлэгт коронавирусын халдвар авсан 102 ѳвчтѳн эмчлүүлж байна. Эдгээр өвчтөнүүд нь сэтгэцийн эмгэгтэй бөгөөд 33 өвчтөний биеийн байдал хүнд байгаа тул Дэгү хотын тѳв эмнэлэг, Чүннам их сургуулийн эмнэлэг, Сѳүл эмнэлэг, Чоннам их сургуулийн эмнэлэг зэрэг нийт 18 эмнэлэгт хуваарилан шилжүүлсэн.
Япон дах “Daimond Princess” усан онгоцноос БНСУ-д ирсэн иргэдийн тухай: Японд тусгаарлагдсан усан онгоцноос эх орондоо ирж, Инчон олон улсын нисэх буудлын хорио цээрийн газрын харъяа эмчилгээний тѳвд 1 дүгээр сарын 29-ны ѳдрѳѳс тусгаарлагдаж хяналтад байсан 7 иргэнд халдварын шинж тэмдэг илрээгүй тул хөл хориог цуцалж гэрт нь гаргасан.
Маск, ариутгалын материалын хангалтын тухай: Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штаб нь коронавирусын тархалттай холбоотойгоор хохирол ихтэй байгаа Дэгү хот, Умард Гёнсан аймгийн захиргаанд иргэдээс сайн дурын аяны хүрээнд хандивласан маск, гар ариутгагч, хүнсний бүтээгдэхүүн зэрэг хандивын зүйлсийг хүлээлгэж өгөв. Хандивийг хүүхдийн асрамжийн газар, өдөр өнжүүлэх төв, өндөр настны асрамжийн тѳв зэрэг газруудад тараасан байна.
Дэгү хотын цэргийн эмнэлэг нь 100 ортой. Эмнэлгийн хүчин чадлыг нэмэгдүүлж 303 хүн хэвтэж эмчлүүлэхээр зохион байгуулж, 2020.03.04-ний ѳдрөөс өвчтөнүүдийг хүлээж авч байна.
БНСУ-ын Үндэсний Ассамблей 2020 оны улсын төсөвт тодотгол хийж, 3 дугаар сарын 4-нд 11,7 их наяд воны нэмэлт төсвийг батлав. 3 дугаар сарын 5-наас эхлэн БНСУ-аас АНУ руу хийж буй Солонгос, АНУ-ын бүх агаарын тээврийн нислэгийн зорчигчдод халуун үзэх, асуумж авах зэрэг хяналтыг хийж эхлэв. Халдварын тархалттай холбоотойгоор жилд нэг удаа зохион байгуулагддаг төрийн албан хаагчийн шалгалтыг хойшлуулав. /Энэ онд 180 мянган хүн шалгалт өгнө/

Эх сурвалж: МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.