ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.

 ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.
ТАНД халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339 дугаарт залгасны дараа 4 товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдоорой. Хэрвээ та солонгос хэл мэдэхгүй бол ажилтанд “Монгол” гэж хэлээрэй. Энэ үед Таныг монгол хэлний орчуулагчтай холбож өгнө. Танд илэрч байгаа өвчний шинж тэмдэг зэргийг асууж тодруулсны дараа Танд хамгийн ойр байрлаж байгаа эрүүл мэндийн төв эсвэл эмнэлэгийг хэлж өгнө. Та зааж өгсөн эмнэлэгт очоорой. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ (보건소), ЭМНЭЛГИЙН (병원) БАЙРШИЛЫГ ДОР ҮЗНЭ ҮҮ.

-ТА эмнэлэгт очиж үзүүлэх үеэр эмч Танд коронавирусын шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг шийднэ. Шинжилгээний хариу 6 цагийн дотор гарах боломжтой. Гэхдээ эмнэлгийн ачаалал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан шинжилгээний хариу хүлээгдэх магадлалтай.

• Шинжилгээний үнэ: Эмчийн магадлагаагаар коронавирусын шинжилгээг үнэгүй хийнэ. Харин Та өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн бол тухайн эмнэлгийн тогтоосон тарифын дагуу Та төлбөрийг хувиасаа төлнө.

БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr/ цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.