ЭСЯ-ны Консулын хэлтэст биеэр хүрэлцэн ирэхгүй байхыг анхааруулав

ЭСЯ-ны Консулын хэлтэст биеэр хүрэлцэн ирэхгүй байхыг анхааруулав
Монгол Улсын Онцгой Комиссын 2020 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн шийдвэрийн дагуу иргэд болон консулын үйлчилгээ үзүүлж буй ажилтнууд халдварт өртөхөөс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах үүднээс БНСУ-д халдварын тархалт намжтал иргэдэд консулын үйлчилгээг зөвхөн шуудангаар болон цахимаар үзүүлж байгаа.
Иймд иргэд ЭСЯ-ны Консулын хэлтэст биеэр хүрэлцэн ирэхгүй байх, зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай бус бол иргэний бүртгэл, бичиг баримт захиалга, итгэмжлэл, нотариатын баталгаажуулалтыг түр азнахыг зөвлөж байна.
Мөн иргэний шинэчилсэн бүртгэл, гэрлэлтийн бүртгэл энэ хугацаанд хийгдэхгүй.
Зайлшгүй шаардлагатай, нэн яаралтай баримт бичгийг шуудангаар хүлээн авах, визийн хугацааг сунгахтай холбоотой мэдээллийг дараах холбоосоос авна уу.
http://mongolembassy.com/index.php…

Эх сурвалж: БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.