КОНСУЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУДАНГААР ҮЗҮҮЛНЭ

КОНСУЛЫН ЗАРИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ШУУДАНГААР ҮЗҮҮЛНЭ

БНСУ-д коронавирусын халдвараас иргэдийг урьдчилан сэргийлэх зорилгоор ЭСЯ-ны Консулын хэлтсээс дараах төрлийн итгэмжлэл, иргэний бүртгэлийн үйлчилгээг түр хугацаанд зөвхөн дотоодын шуудангаар үзүүлнэ. Үүнд:

 


ИТГЭМЖЛЭЛ:

­- Гадаад паспорт захиалах;
- Хүүхэд хилээр асран халамжилж БНСУ-д авчрах, нутаг буцаах;
­- Хүүхдийн виз мэдүүлэх;
­- Тодорхойлолт авах /Жолооны үнэмлэх, гэмт хэргийн тодорхойлолт/
- Жирэмсэн эхийн тэтгэмж, хүүхдийн мөнгө авах;
­- Төрөл садангийн лавлагаа авах;
- Өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах.

 

Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосноос авна уу.

    http://www.mongolembassy.com/index.php…

 

ИРГЭНИЙ БҮРТГЭЛ:

­- Төрсний бүртгэл;
­- Гадаад паспорт захиалга;
­- УБЕГ-ын лавлагаа;
­- Буцах түр үнэмлэх захиалга;
­- Гадаад паспорт олголт.

 

 

ВИЗИЙН ХУГАЦААНЫ СУНГАЛТ:

2 дугаар сарын 25-наас 4 дүгээр сарын 30-ний өдрүүдэд визийн хугацаа дуусаж байгаа аялал жуулчлалын “C-3”, транзит “В-2” визтэй манай иргэд оршин суугаа газартаа ойр орших Гадаадын иргэн харьяатын газарт дугаар /цахим хуудсаар оочирын дугаар эхэлж авна/ авч өөрийн биеэр очих, эсвэл https://www.hikorea.go.kr цахим хуудсаар дамжуулан цахим хэлбэрээр визээ сунгалтаа мэдүүлэх боломжтой.

 

   Өөрийн биеэр очих тохиодолд бүрдүүлэх материал:

  • - Гадаад паспорт
  • - Анкет  /통합신청서/
  • - Анкет татах холбоос: https://www.hikorea.go.kr/pt/DownLoadTemplPopupR_kr.pt
  • - Агаарын тээврийн компаниас нислэг цуцлагдсан тодорхойлолт,
  • - 2/26-4/30-ны хооронд явах нисэх онгоцны тийз,
  • - БНСУ-ын Гадаадын иргэн харьяатын газрын цахим хуудасны дараах хаягаар өөрийн гадаад паспортын мэдээллээр дугаар/оочирын дугаар/авна.  

 

   Цахимаар сунгалт хийлгэх тохиолдолд:

/Цахим бүртгэл хийлгэхэд солонгос, англи хэлтэй, компьютерын мэдлэгтэй хүний туслалцаа авахыг зөвлөж байна/

 

Иргэд ЭСЯ-НД ӨӨРӨӨ ИРЖ АЛБАН БИЧИГ АВАХ ШААРДЛАГАГҮЙ. Хэрвээ визээ сунгуулахад ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарвал ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 холбогдоно уу.

 

Гадаад иргэдийн мэдээллийн нэгдсэн лавлах болох 1345, мөн цагаачлалын албаны https://www.hikorea.go.kr цахим хуудаснаас тодруулна уу.

 

Анхаарах зүйлс:

  • • ЭСЯ-ны цахим хуудас “www.mongolembassy.com”-ны “консулын үйлчилгээ” цэсээс дэлгэрэнгүй заавар, мэдээлэлтэй сайтар танилцаж, бичиг баримтаа бүрэн гүйцэд бүрдүүлж, маягтаа үнэн зөв бөглөж, төлбөрийн хуудсыг хамт ирүүлэх;
  • • Итгэмжлэлтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тус ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаар, иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй мэдээллийг 02-790-625 дугаар утсаар холбогдож авах;
  • • Байр орон сууц, хадгаламж, банкны данс захиран зарцуулах, шүүхэд төлөөлөх зэрэг хөрөнгө, санхүүтэй холбоотой итгэмжлэлийг шуудангаар батлахгүй;
  • • БНСУ-ын Гёнги муж/경기/, Ганвөн муж/강원/, Умард, Өмнөд Чүнчөн муж,/충청/ Умард Чөнра муж/전라북/, Чэжү /제주/ тусгай бүсийн оршин суугчид Элчин сайдын яамны Консулын хэлтэст, Өмнөд Чөнра/전라남/, Өмнөд, Умард Гёнсан /경상/ мужийн оршин суугчид Бусан дах Консулын газарт хандана уу. Утас: (051)465-9996, 010-4966-7103 утсаар холбогдоно уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.