Солонгост метроны карт хэрхэн ашиглах вэ?
Солонгос улсад анх удаа очиж байгаа иргэдэд зориулан тээврийн хэрэгслээр хэрхэн үйлчлүүлэх талаарх цуврал мэдээлэл хүргэж байна.
Солонгосын нийтийн тээврийн унааны төлбөрийг бэлэн мөнгө, цахим картаар хийдэг. Цахим картыг метро, хот доторх автобус, такси, дугуй зэрэг нийтийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхэд ашиглана.
- Ашиглах арга
Нийтийн тээврийн хэрэгслийн урьдчилсан төлбөрт картыг Tmoney, Cash-bee гэж хоёр ангилдаг. Картандаа мөнгө хийж цэнэглэн ашиглана. Цахим картыг хорин дөрвөн цагийн дэлгүүр (GS25, 7-eleven, CU, Ministop, Emart 24 г.м), метроны буудал (1~9-р шугам), Tmoney онлайн дэлгүүрээс худалдан авах боломжтой. Карт төрлөөсөө хамаараад 4~8 мянган воны үнэтэй байдаг. Картанд 250-с дээш вонийн үлдэгдэлтэй үед ашиглах боломжтой.
- Карт цэнэглэх, ашиглах арга
Нийтийн тээврийн карт цэнэглэх машинууд метроны буудал дотор байдаг. Карт цэнэглэх машин гадаад хэлний сонголттой. Картаа бэлэн мөнгөөр цэнэглэхээс гадна шилжүүлэг, чек карт, зээлийн картаар цэнэглэх боломжтой. Машины “Картаа уншуулна уу” гэсэн бичигтэй хэсэгт картаа ойртуулахад “дохио” дуугарч төлбөр хийгдэнэ. 2-с дээш хүн суух бол картаа уншуулахаас өмнө жолоочид хүнийхээ тоог хэлээд зааврынх нь дагуу картаа уншуулна (зөвхөн автобусанд суухад).
- Нэг удаагийн карт
Сөүлийн метронд дахин ашиглах боломжтой нэг удаагийн карт ашиглаж болдог. Нэг удаагийн картыг метроны буудал доторх автомат машинаас худалдаж авна.
Нэг удаагийн карт худалдаж авахдаа метронд суух хөлс болон картны барьцааны 500 воныг хамт төлнө. Буусан суудлынхаа “Барьцааны мөнгө авах машин”-д картаа хийгээд мөнгөө буцааж авна.
Нэг удаагийн картыг ашиглах бүрд ашигласны төлбөр болох 100 воны төлбөр нэмэгдэж төлөгддөг. Тус картыг зөвхөн метронд ашиглах боломжтой.
Эх сурвалж: Сөүл Глобал төв
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.