НӨАТ-ын сугалааны сүүлчийн тохирол ирэх ням гаригт болно

НӨАТ-ын сугалааны сүүлчийн тохирол ирэх ням гаригт болно

НӨАТ-ын урамшууллын системийн 2019 оны сүүлчийн сугалааны тохирол нэгдүгээр сарын 19-нд “Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд явагдана. Энэ удаагийн тохирлоор арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл худалдан авалт хийж, системд бүртгүүлсэн төлбөрийн баримтууд хамрагдах юм. Супер шагналын эзэн 60 сая төгрөг хожих ажээ.

НӨАТ-ын тухай хуульд “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг буцаан олгох журам”-ын дагуу жил бүрийн нэгдүгээр улиралд өмнөх онд бүртгүүлсэн е-баримтын хоёр хувийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлдэг билээ. Харин 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс Татварын багц хуулийн шинэчлэл хэрэгжиж эхэлснээр татвар төлөгч аж ахуй нэгжийг олон талаар дэмжихийн зэрэгцээ татварын бааз суурь нэмэгдэнэ хэмээн албаныхан үзэж байгаа юм.

Ингэснээр 2020 онд НӨАТ-ын буцаан олголтыг жилд дөрвөн удаа буюу улирал бүрт олгохоор тус хуулинд тусгасан. Өнгөрөгч 2019 оны НӨАТ-ын урамшууллыг 2020 оны нэгдүгээр улиралд багтаах олгох гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.