БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд огцорч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд огцорч буйгаа мэдэгджээ

БНСУ-ын Үндэстнээ нэгтгэх сайд Ким Ён Чоль БНАСАУ-тай харилцаа муудсантай холбоотойгоор огцрох шийдвэр гаргаснаа Сөүлд болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

“Солонгос хоорондын харилцаа муудсаны хариуцлагыг би хүлээж байна. Үүнтэй холбоотойгоор албан тушаалаасаа огцрох шийдвэр гаргалаа” гэж Ким Ён Чоль мэдэгдсэн байна. Тэрбээр мөн “Солонгосын хойгт энх тайван, хөгжил цэцэглэлтийг авчрахыг мөрөөддөг Өмнөд Солонгосын иргэдийн хүсэл, тэмүүллийг биелүүлж чадаагүйдээ” хүлцэл өчжээ.  Түүний хэлснээр, тэрбээр огцрох хүсэлтээ өмнө нь Ерөнхийлөгчид мэдэгдсэн байна.

Ким Ён Чоль Умардтай харилцах асуудлыг хариуцсан байгууллагыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 8-наас хойш удирджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.