Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны зургаадугаар сарын 19-ний баасан гарагт болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийхдээ ОХУ-аас БНХАУ руу өөрийн орны нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэхээр харилцан ойлголцолд хүрсэн. Төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Газпром” НХН-ийн хооронд тусгай зориулалтын компани байгуулахаар талууд “Эрмэлзлийн санамж бичиг”, “Нууцлалын тухай хэлэлцээр”-ийг тус тус байгуулахаар ажиллаж байна.

Эдгээр баримт бичгийн төсөлд холбогдох яамдын саналыг тусган Оросын талтай тохиролцохоор ажиллаж, дүнг Засгийн газарт танилцуулахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүүд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас даалгав. Санамж бичигт Тусгай зориулалтын компани байгуулж, хийн хоолой барих ТЭЗҮ-ийг боловсруулах, тусгай зориулалтын компанийн санхүүжилт, хамтын ажиллагааг хэрэгжүүлэх хэлбэр, санамж бичгийг зохицуулах хийгээд маргааныг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бусад зүйлийн талаар тусгасан байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ирэх сард таван удаагийн тусгай үүргийн нислэг хийнэ 2020-06-19

Төрийн тусгай хамгаалалттай барилга байгууламжид хяналт шалгалт хийлээ 2020-06-19

Тавантолгойн-Зүүнбаян чиглэлийн төмөр замын эхний гүүрийн дам нурууг барьж дуусгалаа 2020-06-19

Залуус сонгуульд идэвхитэй оролцохыг уриалсан зургаа цахим хуудасдаа байршуулжээ 2020-06-19

“The Hu” хамтлагийн тоглолт цуцлагджээ 2020-06-19

Хийн хоолой байгуулахад шаардагдах эрхзүйн орчныг бүрдүүлж байна 2020-06-19

Азийн хөгжлийн банкнаас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна 2020-06-19

Эрүүл мэндийн яам "ЖАЙКА" байгууллагатай хамтран хэрэгжүүлэх төслийн санамж бичигт гарын үсэг зурлаа 2020-06-19

Халдварын шинж илэрсэн жолооч нарыг ХӨСҮТ-д шилжүүллээ 2020-06-19

Тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирэх иргэдийн анхааралд 2020-06-19

Үндэсний түүхий эдээр вакцин, бэлдмэл үйлдвэрлэж эхэллээ 2020-06-19