Хүүхдийн мөнгө МАРГААШ дансанд орно

Хүүхдийн мөнгөн тэтгэмж хэзээ дансанд шилжиж орохыг Төрийн банкнаас тодруулахад “Маргааш буюу зургаадугаар сарын 23-нд орно” гэж байна.
Цар тахлын үед иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс 0-18 насны хүүхдэд сар бүр олгодог Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сар хүртэлх зургаан сарын хугацаанд 100 мянган төгрөг болгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Энэ дагуу өнгөрсөн тавдугаар сарын 20-нд 1,144,630 хүүхдэд Хүүхдийн мөнгөн тэтгэмж болох 100 мянган төгрөгийг дансанд нь шилжүүлж байсан. Тэгвэл энэ сарын Хүүхдийн мөнгө 23-ны өдөр дансанд шилжиж орох нь.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.