“Beidou” навигацийн системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөжээ

“Beidou” навигацийн системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөжээ

БНХАУ “Beidou” навигацийн системийнхээ 55 дахь буюу сүүлчийн хиймэл дагуулыг "Чанжэн-3B" зөөгч пуужингаар амжилттай хөөргөлөө гэж тус улсын Агаар сансрын шинжлэх ухаан, технологийн корпорац /CASC/ мэдээлэв.

Хиймэл дагуулыг орон нутгийн цагаар 9 цаг 43 минутад Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн “Сичан” сансрын буудлаас хөөргөсөн бөгөөд урьдаас тогтоосон тойрог замд амжилттай орсноор “Beidou” навигацийн хиймэл дагуулын системийг бүрдүүлж дуусжээ. Тойрог замыг нь тохируулж, хэд хэдэн туршилт хийсний дараа өмнө нь хөөргөсөн бусад аппараттай хамт ажиллах юм.

Хятадын “Beidou” систем ашиглалтад орсноор Америкийн GPS (Global Positioning System), Оросын Глонасс, Европын Холбооны “Галилей” системийн дараах дэлхийн дөрөв дэх навигацийн систем болох ажээ. "Чанжэн” цуврал зөөгч пуужингуудын хувьд 336 дахь удаагаа хиймэл дагуул хөөргөж буй юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Украин Чернобылийн АЦС-ын ослын тухай нууц материалуудыг ил болгожээ 2020-06-23

Токиогийн “Disneyland” ирэх сарын 1-нд нээгдэнэ 2020-06-23

Махны үйлдвэрт халдвар тархах эрсдэл яагаад өндөр байна вэ? 2020-06-23

Нью-Йорк хотын Цагдаагийн газар Африк гаралтай Америк эрэгтэйг боож, ухаан алдуулсан цагдаагийн ажилтныг цалингүйгээр түр чөлөөлжээ. 2020-06-23

Тайландад коронавирусний вакцины эмнэлзүйн туршилт 10 дугаар сард эхэлж магадгүй 2020-06-23

“Beidou” навигацийн системийн сүүлчийн хиймэл дагуулыг хөөргөжээ 2020-06-23

Мексикт дөнгөж төрсөн ихрүүдээс халдвар илэрчээ 2020-06-23

Тувагийн Шашны тэргүүн коронавирусээр нас барлаа 2020-06-24

Европын төв банк худалдан авах бондоо 600 тэрбум еврогоор нэмэгдүүллээ 2020-06-24

Залуусын сонгуулийн идэвх БУСАД УЛС ОРНУУДАД ямар байдаг вэ? 2020-06-24

Бразилд хоногт 40 мянга орчим тохиолдол бүртгэгдлээ 2020-06-24