ЯЛАЛТЫН БАЯРЫН жагсаал эхэллээ
Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ой энэ жил тохиож байна. Уламжлал ёсоор тавдугаар сарын 9-нд болдог Ялалтын баярын сүрт жагсаал энэ жил коронавирусний халдварын тархалтын улмаас хойшилсон билээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын баярын жагсаалыг зургаадугаар сарын 24-ний өдөр болгож хойшлуулахдаа 1945 онд анх Улаан талбайд Зөвлөлтийн цэргүүд жагссан өдрийг сонгожээ. Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойн жагсаалыг илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөж байсан ч цар тахлын улмаас хойшлуулж, нөхцөл байдалтай уялдуулан тэмдэглэж байна.
Цэргийн сүрт жагсаалд 19 орны цэргийн анги, нэгтгэл оролцож байгаа юм. Монгол Улсаас Ялалтын жагсаалд 100 орчим цэрэг оролцож байна.
ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд 13 мянга гаруй цэрэг жагсана. Тэд хэдэн сарын турш бэлтгэл хийсэн юм. Мөн Ялалтын баярын жагсаалаар шинэ зэвсгүүдийг анх удаагаа танилцуулна. Найман нисэх онгоцны буудлаас 75 онгоц, нисдэг тэрэг тэнгэрт хөөрөх юм.
Оросын “Тосочка” галаар шүршигч, “T-90M” болон “T-34” танкууд, “БУК-М3” газар-агаар ангиллын пуужингийн систем гэх мэт 20 гаруй зэвсэг, техник жагсаалд оролцож байна.
Ялалтын баярын жагсаалын үеэр коронавирусний халдвараас сэргийлэх бүх арга хэмжээг авчээ.
ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ:
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.