Бразилын ерөнхийлөгчийг амны хаалт зүүхийг шаардсан шүүхийн шийдвэр гарлаа

Бразилын ерөнхийлөгчийг амны хаалт зүүхийг шаардсан шүүхийн шийдвэр гарлаа

Бразил улсын шүүх ерөнхийлөгч Жайр Болсонаруг олон нийтийн газарт явахдаа заавал амны хаалт зүүж байхыг тулгасан шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрээр Бразилын ерөнхийлөгч болон төрийн албан хаагчид олон нийтийн үйл ажиллагаанд амны хаалтгүй оролцсон өдөр бүрийн тоогоор 2000 реал буюу 387 америк долларын торгууль төлөх юм байна. Бразилын ерөнхийлөгч Болсонару улс оронд нь цар тахлын дэгдэлт өндөр байгаа ч олон нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо амны хаалт зүүхгүй байгаа юм байна.

Иймд тус улсын шүүх улс орон удирдаж байгаа, үндэсний аюулгүй байдлыг удирддаг хүн эрүүл байх ёстой гэсэн үүднээс ерөнхийлөгчдөө албадан амны хаалт зүүлгэхээр шийдвэрлэжээ. Бразил улс нь "Ковид-19" цар тахлын халдварын тоогоор дэлхийд АНУ-ын дараа хоёрт бичигдэж байгаа юм. Тус улсад нийт 1,1 сая гаруй хүн коронавирусээр халдварлаж, 52 мянга гаруй хүн нас барсан байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Вирус судлаач: АНУ-д ойрын хэдэн 7 хоногт халдварын тоо өсөж магадгүй 2020-06-25

Сонгомол барилдааны олимпиын хос медальт, дэлхийн 4 удаагийн аварга Риза Каяалпыг Туркийн Спортын сайдын зөвлөхөөр томилох тушаалыг гаргажээ. 2020-06-25

ДЭЛХИЙН ТОЙМ: АНУ-д цагдаагийн шинэчлэлт хийж чадах уу 2020-06-25

Английн автомашины үйлдвэрлэл 1968 оноос хойш хамгийн ихээр уруудав 2020-06-25

Коронавирусний эсрэг вакцины туршилтыг Африкт анх удаа эхлүүлжээ 2020-06-25

Бразилын ерөнхийлөгчийг амны хаалт зүүхийг шаардсан шүүхийн шийдвэр гарлаа 2020-06-25

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны Сакраменто Кингс багийн тоглогч Жабари Паркер коронавирусээр халдварлажээ. 2020-06-25

ОХУ-д үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал хураалт явагдаж эхэллээ 2020-06-25

Николас Мадуро суудлаасаа огцрох асуудлаар бүх нийтийн санал асуулга явуулахад бэлэн гэдгээ мэдэгдэв 2020-06-25

Швед улсад КОВИД-19 анхны халдвар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гарсан байж болзошгүй гэв. 2020-06-25

Цар тахлын хоёр дахь давлагаа намар эхэлнэ 2020-06-25