Н.Номтойбаяр Дэд хорооны хуралдааныг ХОЙШЛУУЛАХ хүсэлт гаргажээ

Н.Номтойбаяр Дэд хорооны хуралдааныг ХОЙШЛУУЛАХ хүсэлт гаргажээ

Улсын ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах саналаа парламентад хүргүүлээд байгаа билээ. Прокурорын байгууллагын энэхүү саналыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хуралдаж, шийдвэрлэх юм. Уг дэд хороо өнгөрсөн долоо хоногт хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэх байсан ч ирц бүрдээгүй.

Харин өчигдөр /2020.01.21/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдааныг дахин товлон зарласан ч ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан томилолтоос ирээгүй тул тодорхойгүй хугацаагаар хойшлуулах шийдвэрийг гаргаад байна. 

Тэгвэл Н.Номтойбаяр гишүүн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Ц.Нямдоржид хандаж, хүсэлт хүргүүлжээ. Тэрбээр гадаад улсад эмчилгээтэй байгаа тул дэд хорооны хуралдааныг ирэх сарын 3-ны өдрийг хүртэл хойшлуулж өгөхийг хүссэн байна. Түүнчлэн хуралдааныг олон нийтэд нээлттэй явуулах саналыг хүргүүлжээ. 

Хамгийн гол нь, өөртэй нь холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй ЦЕГ, АТГ-ын холбогдох албан тушаалтнууд болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нарыг хуралдаанд байлцуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.