МҮОХ ирэх наймдугаар сарын 14-нд Ерөнхийлөгчөө сонгоно

Монголын үндэсний олимпын гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн бямба гарагт цахимаар хуралдаж, МҮОХ-ны гишүүдийн ээлжит бус хурлын товыг зарлалаа.
Тус хурал ирэх наймдугаар сарын 14-нд Улаанбаатар хотноо болох бөгөөд тэр үеэр гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоог нөхөн сонгох сонгууль буюу ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчөө сонгох аж.
Мөн МҮОХ-ны цахим үйл ажиллагааг эрчимжүүлэх, "Токио-2020" олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын "элч"-ийг томилох тухай хэлэлцсэн байна.
Сонирхуулахад ээлжит бус хурал болох өдөр Монгол Улсын түүхэнд олимпын анхны аварга тодорч байсан үетэй давхцах нь ээ.
Тодруулбал, 2008 оны наймдугаар сарын 14-нд Н.Түвшинбаяр алтан медаль хүртэж, элэг нэгтнүүдээ баярлуулж байлаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.