БНСУ-ын Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ.

БНСУ-ын Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ.

БНСУ-ын Жонбук мужийн Цагдаагийн газрын Авлига, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус мужийн Боловсролын газрын дарга Со Гео Сок-ийг хахууль авсан хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Тэрээр 2022 оны дөрөвдүгээр сард уг албан тушаалд нэр дэвших үедээ хүүхдээ боловсролын хяналтын мэргэжилтнээр томилуулах нэгэн багшийн хүсэлтийн хариуд хахууль авсан гэж буруутгагдаж байгаа юм. Түүнийг нийт 12 сая воны (30,2 сая төгрөг) хахууль бэлнээр болон дансаар шилжүүлэн авсан болохыг цагдаа нар тогтоогоод байна.

Цагдаагийн байгууллагаас “Бид нотлох баримт цуглуулах болон мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлэх шатандаа явж байгаа тул хэргийн талаар тодорхой тайлбар өгөх боломжгүй” гэж мэдэгдэв. Тайланд дурдсанаар Боловсролын газрын дарга Сок-д хахууль өгсөн багшийн эцэг, эх “Яагаад амлалтаа биелүүлэхгүй байгаа юм бэ” гэж хэд хэдэн удаа хандаж байсан бөгөөд энэ тухай ярианы бичлэг цагдаагийн байгууллагад очсон гэж таамаглаж байна. 

Энэ талаар Боловсролын газрын дарга Сок “Би хэзээ ч авлига авч байгаагүй”, “Энэ бол хорлон гүтгэх кампанит ажил” гэж мэдэгджээ. Мөн тэрээр мэдээлэгчийг олж тогтоох болон “Хилс хэрэгт буруутгасан мэдээлэгчийг шүүхэд өгнө” гэсэн юм.

Гэхдээ мөрдөн байцаалтын явцаас шалтгаалаад ойрын хугацаанд Боловсролын газрын дарга Сок-ийг дуудаж байцаалт авах эсвэл албадан мөрдөн байцаалтад хамруулах магадлалтай байна. Өмнө нь тэрээр Жонбук их сургуулийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа хамт ажилладаг профессороо хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдэж, шүүхээс 5 сая воны торгууль ногдуулж байжээ.

Дээд шүүх хэргийг хэлэлцэх суудлын хуваарилалт хийсэн бөгөөд шүүх хурлыг сунжруулахгүй явуулах төлөвтэй байна. Боловсролын газрын дарга Сок-ийн бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдсон дарамт шахалт нэмэгдсээр байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг уриалжээ. 2025-04-18

БНСУ шинэ үеийн уян робот бүтээжээ. 2025-04-19

БНСУ-ын визгүй иргэдийг Кимхэ олон улсын нисэх онгоцны буудлаар дамжин өнгөрөхгүй байхыг дахин анхааруулж байна. 2025-04-21

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын шүүх хурал үргэлжилсээр байна. 2025-04-23

2025 оны дэлхийн шилдэг авто машинаар“Kia EV3” шалгарчээ. 2025-04-23

БНСУ-ын Жонбук мужийн Боловсролын газрын даргыг хахууль авсан хэргээр шалгаж эхэлжээ. 2025-04-23

ЗГ: Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. 2025-04-24

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Инийг хахууль авсан хэргээр прокурорууд буруутгажээ. 2025-04-24

"Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай" нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ 2025-04-25

БНСУ-ын экспо үзэсгэлэнгийн төв "COEX"-д гал гарчээ 2025-04-25

БНСУ-ын Мугпу хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэдийн анхааралд 2025-04-26