БНСУ-ын Мугпу хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэдийн анхааралд

Өнөөдөр Өмнөд Чолла аймгийн Мугпу хот болон тус бүс нутагт оршин суугаа иргэдэд явуулаар үйлчилгээ үзүүлж байна
Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 26-ны бямба гарагт Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газар, БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Монгол Улсын Төрийн банк болон БНСУ-ын Чонбүг банк зэрэг байгууллагууд хамтран Өмнөд Чолла аймгийн Мугпу хот, тус бүс нутагт оршин суугаа монгол иргэдэд явуулын үйлчилгээ хүргэн ажиллаж байна.
Иймд иргэд та бүхэн өргөнөөр үйлчлүүлнэ үү.
Консулын үйлчилгээ
Итгэмжлэл, нотариатын үйлчилгээ
Иргэний шинэчилсэн бүртгэл /Иргэний цахим үнэмлэх захиалга, сунгалт/
Гадаад паспорт захиалга
Төрсний бүртгэл
Гэрлэлтийн бүртгэл
Консулын үйлчилгээтэй холбоотой бусад асуудлаар мэдээлэл зөвлөгөө өгнө
Лавлах дугаар: 051-465-9996
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээ
Хөдөлмөрийн харилцаа, нийгмийн даатгалтай холбоотой зөвлөгөө, мэдээлэл
Олгогдоогүй болон хойшлогдсон цалин хөлсний асуудал
Ажлын байр солих болон ажлын байрны орчин нөхцөлтэй холбоотой асуудал
Е-9 визээс Е-7-4 болон Е-7-4R виз рүү хөрвөхтэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл
Үйлдвэрлэлийн болон гэнэтийн осол, ХАБЭА-тай холбогдох асуудал
Сэтгэл зүйн зөвлөн туслах үйлчилгээ
Лавлах дугаар: 02-2266-8228
Банкны үйлчилгээ
Төрийн банкны үйлчилгээ
Чонбүг банкны үйлчилгээ
Лавлах дугаар: 010-7280-1883
Анхаарах зүйл: Иргэн та консулын үйлчилгээ авахаар ирэхдээ цахим иргэний үнэмлэх, эсвэл гадаад паспорт болон холбогдох бусад бичиг баримтаа авч ирэх шаардлагатайг анхаарна уу
Хаяг: 목포시 백년대로 337번길 22, 2층 /Мугпу хот Бэгнёндэру 337 бонгил 22, 2 давхар/ "Nice 77 lounge"-ийн байр.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.